YouTube сувагт байршсан алдарт “Despacito” дууны клипийг хакердсан Францын хоёр иргэнийг Парис хотноо баривчилжээ. Хакерууд өнгөрсөн онд олон тооны бичлэгт халдсаны дотор бүх цаг үеийн хамгийн олон хүн үзсэн “Despacito” хит дууны клип ч багтаж байгаа юм.
Тэд тус дууны клипний оронд буу онилсон, багтай хүмүүсийн бичлэгээр сольсон байна. Парисын хуулийн байгууллага уг хэрэгт холбогдуулан Нассим Б болон Габриэль КАБ гэх хоёр сэжигтнийг баривчилсан аж.
Цагдаагийнхан сэжигтнүүдийг Prosox болон Kurois’h онлайн өгөгдлөөр анх барьсан байна. Хэрэгтнүүд алдартай дууны клипний Vevo платформ дахь YouTube хаягт нэвтэрч, дуунуудын ковер зургийг сольж, Палестинчуудыг дэмжсэн зурвасыг зарим хүмүүс рүү илгээсэн байна.
Хакерууд Пуэрто Рикогийн дуучин Луис Фонсигийн “Despacito” дуунаас гадна Селена Гомез, Тэйлор Свифт, Кэти Перри, Крис Браун, Шакира нарын клипнүүдэд ч халдаж амжжээ.
Б.Болормаа