МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар
сайдаар томилох эсэх асуудал сунжирсаар байна. Гэхдээ намууд тохиролцоонд
хүрчихсэн. Н.Энхбаярыг Шадар сайдаар томилоход саадгүй болсон гэх мэдээлэл
цацагдах болоод байгаа.
Тэгвэл Засгийн газраас энэ сарын эхэнд холбогдох
хуулийн дагуу Н.Энхбаярыг Шадар сайдаар томилоход ашиг, сонирхлын зөрчилтэй
эсэх талаар мэдээлэл авахаар бичиг хүргүүлээд байгаа талаар Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Б.Цээпил мэдээллээ. АТГ-аас ажлын 10
өдрийн дотор хариу өгөх юм байна. Үүний дараа Н.Энхбаярыг томилох эсэх асуудлыг
шийдвэрлэх юм байна.
Н.Энхбаярын ялтайд тооцох
хугацаа дууссан эсэх асуудлыг дахиж хөндөхгүй бололтой юм. Харин одоо АТГ-аас
түүнийг зарим хэрэгт холбогдуулан шалгаж байна уу үгүй гэдгийг тодруулахаар
Засгийн газраас хандсан байж болзошгүй эх сурвалжууд хэллээ.