Дуучин Ноён Бондгор буюу Ц.Амарбаяр \”Чи бидэн хоёр\” дуугаа УИХ-ын гишүүн Г.Уянгатай хамтран дуулжээ. Энэ санааг УИХ-ын гишүүн Г.Уянга тавьсан уу, Ноён Бондгор өөрөө тавьсан уу гэдэг нь тийм ч онц биш ч Ноён Бондгор энэ дуугаа удахгүй гаргах гэж буй \”Би Бондгор Биш\” хэмээх шинэ цомогтоо оруулах аж. Залгахаар \”Ноён Бондгор байна\” гэдэг дуучин маань бондгор биш болохоор шийдсэн бололтой. Мөн УИХ-ын гишүүнтэй хамтран дуулсан шинэ дуу нь клиптэй болох гэж байгаа аж, УИХ-ын гишүүн нэр нүүр байна даа. Ямартай ч, УИХ-ын гишүүн Г.Уянга дууны клипэнд тоглосон, урын сандаа дууны клиптэй анхны төрийн түшээ болох нь ээ.
Нинж