АНУ-д зохиогддог олон
улсын загвар зохион бүтээгчдийн нэр хүндтэй томоохон тэмцээнд Монголын загвар
зохион бүтээгч эмэгтэй түрүүлжээ. Э.Золжаргал хэмээх Монголын загвар зохион
бүтээгч АНУ-ын нэрт загвар зохион
бүтээгч Майкл Костелло /Michael Costello/-гийн нэрэмжит энэхүү
тэмцээнд оролцож түрүүлсэн байна. Майкл Костелло нь загварын ертөнцөд нэлээд
нэрд гарсан нэгэн бөгөөд Бейонсе, Леди Гага, Кейтлин Женнер, Рита Ора, Кети
Перри, Женнифер Лопез, Ким Кардашиан, Гранде нарын алдартнуудтай хамтран
ажиллаж, хувцасных нь загвар тодорхойлдог байна. Монгол бүсгүй Э.Золжаргалын
хувьд дунд сургуульд байхдаа АНУ-д очсон бөгөөд тэнд очоод хоёр жилийн дараа ах
сургуулиа төгсчээ. Чикагод амьдардаг тэрбээр өдгөө АНУ-д 10 дахь жилдээ амьдарч
байгаа аж. Майкл Костеллогийн тэмцээнд оролцож түрүүлснээр түүнд сайхан
боломжууд нээгдэж байгаа бөгөөд түүний
цаашдын ажилд нь амжилт хүсье.