\”Тамгагүй ноён, завгүй далайчинтай
адил” гэж орос ах нарын маань хэлсэн үг байдаг. Ер нь гаргасан шийдвэр захирамжаа
тамга дарж баталгаажуулж чаддаггүй ноёнг ямар ноён гэх вэ дээ. Тэгвэл Хөдөлмөрийн
үндэсний намын дарга С.Ганбаатар \”тамгагүй”-ээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Уг нь ХҮН-ын ээлжит бус Их хурлаар
С.Боргил намын тамга болон албан тушаалаа С.Ганбаатарт хүлээлгэн өгсөн нь доорх
зургаар баталгаажиж байна.
Тэгвэл С.Ганбаатар хүлээн авсан
тамгаа нэг их удаан ашиглаж амжилгүй номер 01, 02 тоот тушаалаа гаргачихаад л алдчихсан
бололтой юм. Улмаар дахин тамга хийлгүүлэхээр
болж өдөр тутмын сонинд \”гээгдүүлсэн” зар тавьжээ.
Харин энэхүү зарыг олж харсан Ерөнхий нарийн бичгийн
дарга Т.Доржханд \”ХҮН-ын дотоод асуудлаас үүдэн, хэсэг бүлэг хүмүүс намын тамгыг
хийлгэхээр явж байгаа мэдээлэл ирсэн тул сэрэмжтэй байж, намын тамгыг хувилах хүсэлт
ирсэн тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ үү” гэсэн албан бичгийг тамганы
үйлдвэрт хүргүүлжээ.
Эндээс тамга алга болоогүй юм байна
гэж ойлгогдохоор. Саяхан намын даргын эсрэг мэдэгдэл гаргаад байсан Нийслэлийн ХҮН-ын
хорооны дарга Ө.Мөнхбат ч энэхүү мэдээллийг баталж \”гээгдсэн гээд байгаа тамга нь
байгаа. Уламжлалт улс төрийн аргаа болимоор байна даа С.Ганбаатар” гээд л жиргэж
орхиж.
Тэгэхээр ХҮН-аас С.Ганбаатар л ганцаараа
\”тамгагүй” байгаад байна уу гэх ойлголтыг өгч байна. Тамгагүй хүн яаж намаа удирдаж,
хуваагдсан гишүүдээ цуглуулна даа. Бүү мэд…
Шар хүү