БНХАУ-ын Гуанжөү хотын зэрлэг амьтны Чанлун хүрээлэнд тив тивийн хүүхэд багачууд цугларч, зуу шахам төрлийн бяцхан амьтны хамт олон улсын хүүхдийн баярыг тэмдэглэлээ.
Хүүхдүүд саяхан мэндэлсэн ихэр лангур сармагчин “Чичи, Мэймэй”, ихэр хулсны баавгай “Чиньчинь, Ай-Ай”, дэлхийн өөр хаа ч байхгүй гурван ихэр хулсны баавгай “Мэн, Шуай, Кү”-тэй танилцаж, өөрийн гараараа хийсэн баярын бэлгээ өгсөн юм.
Олон жилийн турш зэрлэг амьтны Чанлун хүрээлэн дэлхийн устаж буй ховор амьтныг хамгаалж үржүүлэхийг чухалчилж, олон гайхамшгийг бүтээжээ. Энд дөрвөн жилийн турш дэлхийн гайхамшиг болсон гурван ихэр зэрэг долоон хулсны баавгайг үржүүлдэг байна.
Энэхүү Гуанжөү хотын зэрлэг амьтны Чанлун хүрээлэн олон улсын хүүхдийн баярт зориулсан хөнгөлөлттэй арга хэмжээ зохиож, зургадугаар сарын 3-нд нэг том хүн, нэг хүүхэдтэй аялахад хүүхдийн төлбөрийг чөлөөлөх урамшуулалтай ажиллах аж.