Монголын үндэсний бөхийн холбооноос санаачлан Улсын их баяр наадмын өмнө Төв цэнгэлдэх хүрээлэнд бөхийн дэвжээдийн хамтарсан бэлтгэлийг хийлгэхээр болжээ. Өнөөдрөөс эхлэн бөхийн дэвжээнүүд цагийн хуваарийн дагуу бэлтгэл хийх юм. Тодруулбал, өнөөдөр 17-20 цагийн хооронд эхний бэлтгэл болох бол зургадугаар сарын 10-ны өдөр 09-12 цагт бөхчүүд хамтарсан бэлтгэл хийнэ. Баяр наадмын өмнө томоохон сорилго, бэлтгэл болох бөхийн бэлтгэлд дэвжээдийн багш, дасгалжуулагч, бөхчүүдээ идэвхтэй оролцуулахыг МҮБХ-ноос уриалж байгаа юм.