Монголын эгэл жирийн бүсгүйгээс эхлээд урлаг соёлын одод, загварынхны үлгэр дууриалал болсон эмэгтэй бол топ Одгэрэл. Топ модель маань хатуу архи болон тамхийг огт хэрэглэдэггүй бөгөөд өсвөр насны охидууд тамхи татах болсонд харамсаж явдгаа хэлж, тамхи татдаг гохидуудыг одооноос эхлэн битгий татаарай хэмээн өөрийн фэйсбүүк хуудснаа захиж бичиж байсан удаатай. Тэгвэл эрхэм хатагтай Одгэрэл өөрийн твиттер хуудастаа охидод хандаж сургамжтай үгсийг жиргэлээ. Тэрбээр \”Үзэсгэлэнт охид дүү нар минь дээ, амар хялбарыг хайсан амьдрал амархан хялбарханаар л дуусдаг юм шүү!… Яагаад хэн нэгнийг хүлээнэ вэ? Энэ чиний л амьдрал шүү дээ. Хоёр гараараа бүтээн босгосон амьдрал л утга учиртай.
Хүн бүрт анхнаас нь амьдрах орон зай, бүтээх авьяас өгөгдсөн байгаа. Түүнийгээ олж өнгөлж, зүлгэж, туулж тэмцсэнээр сайхан амьдралыг бүтээнэ. Сүрэг дагаж бүү бэлч! Сүрэг болох гэж бүү тэнэглэ! Гутал хувцас, эдлэлээр бүү өрсөлд! Хов живээр бүү хөөцөлд! Чи нэг хувь!” хэмээжээ.