Алдарт жүжигчин, олон хүүхдийн ээж Анжелина Жоли нэгэн гэнэтийн зүйл ярив. Тэрбээр өмнө нь хүүхэдтэй болохгүй гэж боддог байжээ. \”Жирэмсэн байна гэж хэзээ ч төсөөлж байгаагүй. Би ерөөсөө хүүхэдтэй тоглодоггүй байсан” гэж Жоли \”Ассошейтэд пресс” агентлагийн уншигчдад ярьсан нь өдгөө төрүүлсэн болон үрчилж авсан олон хүүхэдтэй түүний хувьд олныг гайхшруулсан зүйл байлаа. Харин Жоли Камбож руу анх удаа явахдаа энэ бодол нь өөрчлөгджээ. Жүжигчин бүсгүй тус улсын сургуулиудаар очих үедээ энэ улсын хаа нэгтээ хүү нь байгаа юм шиг санагдсан аж. Тийнхүү жүжигчин 2002 онд том хүү Мэддоксыгоо Камбожоос үрчилж авсан байдаг.