Барилга, хот байгуулалтын яамаас газрын үнэлгээг тогтоох журмыг шинэчилжээ. Үүнд төв суурингийн нутаг дэвсгэрийг ерөнхий таван бүсэд хувааж, бүс өсөх тусмаа үнэ нь буурдаг байдлаар зохицуулсан байна. Хуучин бүсчилж үнэ тогтоодог байсан ч нэгдүгээр бүсийн төгсгөл, хоёдугаар бүсийн эхлэл газрын үнээс бага байсан аж. Түүнчлэн орон нутагт ч мөн адил хуваасан ч нэгдүгээр бүсийг дотор нь дэд бүсүүдэд хувааж газрын үнийг тогтоох юм байна
эх сурвалж: dnn.mn