Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаанд хамрагдаагүй иргэдийн хүүхдийн мөнгө олгогдоогүй. Тэгвэл ирэх гуравдугаар сарын 1-нээс өмнө эцэг, эхчүүдрхийн судалгаанд хамрагдах өргөдлөө өгвөл хүүхдийн мөнгийг нөхөж олгоно гэж Халамж үйлчилгээний Ерөнхий газраас мэдээлжээ.
Өнгөрсөн нэгдүгээр сард нийт 900 мянга гаруй хүүхдэд хүүхдийн мөнгө олгосон байна. 2013 онд орон даяар явуулсан өрхийн мэдээллийн сангийн судалгаанд хамрагдсан айлуудад хүүхдийн мөнгө автоматаар шилжжээ.
Тиймээс таны хүүхдийн мөнгө энэ сарын 5-6-нд таны данс руу шилжээгүй бол та харьяа хороо дүүрэгтээ хандаж, судалгаанд хамрагдах хэрэгтэй гэнэ.
Өргөдлөө энэ сарын 29-нөөс өмнө гаргавал нэгдүгээр сарын хүүхдийн мөнгө нөхөж олгогдохоор болжээ.