УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт ялагдвал УИХ-ын гишүүний албан тушаалаасаа чөлөөлөгдөх гэнэ. Тэрбээр
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг халз мэтгэлцээнд дуудах бөгөөд энэхүү мэтгэлцээний үеэр Ерөнхий сайдад олон нийтийн өмнө илт давуу байдлаар ялагдвал долоо хоногийн дотор УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөнө хэмээн өнгөрсөн бямба гаригт мэдэгдсэн юм. Одоогоор О.Баасанхүү гишүүн Ерөнхий сайдыг халз мэтгэлцээнд дуудсан албан ёсны хүсэлтээ илгээгээгүй байгаа бөгөөд Ерөнхий сайд түүнийг нь хүлээн авах эсэх нь эргэлзээтэй байна. Гэхдээ Ч.Сайханбилэг Засгийн газрын тэргүүний хувиар О.Баасанхүү гишүүний хүсэлтийг хүлээн авах ёстой хэмээн үзэж байна. Ямартай ч, О.Баасанхүү гишүүн өөртөө ихэд итгэлтэй байгаа нь түүний дээрх мэдэгдлээс илэрхий харагдаж байна. Нөгөө талаас шууд явах халз мэтгэлцээн нэлээд сонирхол татаж эхэллээ.
Нинж