Их дээд сургуулийн элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) БНХАУ-д энэ сарын 7-нд эхэллээ. Энэ жил 9 сая 750 мянган сурагч ЭЕШ-д бүртгүүлсэн нь өнгөрсөн оныхоос 350 мянгаар нэмэгдсэн үзүүлэлт юм. Энэ нь сүүлийн найман жилийн турш дахь хамгийн олон тоо бөгөөд мөн тус шалгалтад “2000 оноос хойш төрөгсөд” хамгийн олноор бүртгүүлсэн жил болж байгаа онцлогтой юм байна.
Хятадад дээд боловсрол түгэн дэлгэрэхийн хэрээр, сүүлийн жилүүдэд их дээд сургуульд тэнцэгсэд ЭЕШ өгөгсдийн 70 гаруй хувийг эзэлсээр иржээ. Сурагч, эцэг эх бүгд л чанартай их дээд сургуулийг сонгохыг эрмэлздэг болсноор, сүүлийн жилүүдэд алдартай, томоохон их, дээд сургуулиуд хоорондын өрсөлдөөн улам ширүүссээр байгаа юм байна.
Энэ жил “Төв, баруун бүсийн оюутнуудыг элсүүлэхийг дэмжих үндэсний төлөвлөгөө”-г үргэлжлүүлэн хэрэгжүүлж, төв, баруун бүс, олон хүн амтай мужийн их, дээд сургуулиуд оюутан элсүүлэх тоогоо улам нэмэгдүүлэх юм гэнээ.