Байгалийн олон улсын фестивалийн үеэр Монгол, Оросын киночид хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Буриадын найруулагч Солбон Лыгденов Сталинградын тулалдаанд оролцож гарамгай гавьяа байгуулсан Сибирийн цэргүүдийн алдрыг өгүүлэх “321-я сибирская” киног бүтээж байгаа бөгөөд киноныхоо зарим зураг авалтыг Монголд хийхээр төлөвлөжээ. Энэ хүрээнд Монголын тал Оросын киночдыг техник тоног төхөөрөмжөөр дэмжих, орлон тоглогчдыг мориор хангах үүргийг хүлээх юм байна. Зураг авалт ирэх долдугаар сард Улаанбаатараас 50 км газарт хийгдэхээр төлөвлөгдсөн бөгөөд киноны нээлт 2018 оны төгсгөлд ОХУ, Монголд болно.