АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон БНАСАУ-ын тэргүүн Ким Чен Ын нар Сингапурт болсон дээд хэмжээний уулзалтын дараа үр дүнгийн баримт бичигт гарын үсэг зурлаа.
Ёслолын ажиллагаа гүүрээр Сингапурыг бусад хэсгээс тусгаарласан Сентоза арал дээрх “Капелла” буудалд боллоо. Трамп ба Ким Чен Ын нарын ширээн дээр тус бүр нэг үзэг тавигдсан байна. Ёслолын ажиллагаа эхлэхийн өмнөхөн Ким Чен Ын-ы цагаан бээлийтэй хамтрагчдаас БНАСАУ-ын тэргүүний барих ёстой үзгийг авчирлаа.
Ёслолын ажиллагааны үеэр Хойд Солонгосын тэргүүн гарын үсэг зурагдсан баримт бичгийг “түүхэн” хэмээн нэрийдсэн юм. Ким Чен Ын-ы хэлсэнээр түүний гарын үсэг ”шинэ эхлэлийг өргөсөн”, “Бид маш их өөрчлөлтийг харна” гэж БНАСАУ-ын тэргүүн тэмдэглэлээ.
Ерөнхийлөгч Трампын гарын үсэг зурсан баримт бичигт Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах талаар дурдсан ажээ.
Тус хэлэлцээрт хоёр улсын тэргүүн АНУ, БНАСАУ-ын хооронд шинэ харилцаа тогтоох тал дээр хамтран ажиллах тухай заасан байна. Харин Трамп өөрийн ээлжинд нь гарч буй дээд хэмжээний үр дүнгээр бахархаж байна гэж мэдэгдсэн юм. “Ер нь Хойд Солонгостой бидний харьцаа …. одоо өмнөхөөсөө маш ондоо нөхцөл байдалтай боллоо” гэж Америкийн Ерөнхийлөгч нэмж хэлээд, мөн Хойд Солонгосын цөмийн зэвсгээс ангижрах үйл явц маш хурдацтай өрнөж байна гэжээ. Цөмийн зэвсэггүй улс болохыг Ким Чен Ын зөвшөөрсөн эсэхийг Трампаас тодруулахад “Бид энэ үйл явцыг маш хурдан, бүр маш хурдан эхлэх болно” гэжээ.
Ц.Пүрэвдорж