Цагдаагийн алба хаагчид олон удаагийн үйлдэлтэй дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн бүлэг этгээдүүдийг илрүүлсэн байна. Тодруулбал, Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид нийслэлийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, биеэ авч явах чадваргүй болон бага насны хүүхдүүдийг айлган сүрдүүлж хүч хэрэглэн дээрэмддэг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ. Шалгалтын явцад одоогоор 30 гаруй үйлдэл тогтоогдоод байгаа юм байна.
Иймд бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр явуулахгүй байх, мөн согтууруулах төрлийн ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.