Нийслэлийн 79 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайн хаалга унаснаас болж 11 настай хүү амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.Тэгвэл энэхүү харамсалтай золгүй хэрэгт салбарын яамнаас нь Ажлын хэсэг гарчихсан ажиллаж байгаа юм байна.
Урьдчилсан дүгнэлтээр хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас болж хүүхэд эндсэн гэнэ. Тэр хавийн иргэд хөлбөмбөгийн талбайн төмрийн нэг талыг нь хулгайлсан, тэр нь догонцсон байхад нь хүүхдүүд тоглосон нь осол гарах шалтгаан болсон гэх тайлбарыг хийжээ.