• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 1 сарын 9
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    “Таны данс руу гурван удаа нэвтрэх оролдлого хийсэн байна” гэх зурвасаар иргэдийг залилж байна

    “Таны данс руу гурван удаа нэвтрэх оролдлого хийсэн байна” гэх зурвасаар иргэдийг залилж байна

    “Эрдэнэт” үйлдвэрт гарсан ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна

    “Эрдэнэт” үйлдвэрт гарсан ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна

    Америкийн Вашингтон пост Чингис хааныг яагаад мянганы хамгийн чухал хүн гэж онцлов

    Америкийн Вашингтон пост Чингис хааныг яагаад мянганы хамгийн чухал хүн гэж онцлов

    Нэн ховор амьтан хууль бусаар агнаж, ховор ургамал бэлтгэсэн гэмт хэргийг илрүүлжээ

    Нэн ховор амьтан хууль бусаар агнаж, ховор ургамал бэлтгэсэн гэмт хэргийг илрүүлжээ

    Их Монгол Улсын 820 жилийн ойг тэмдэглэнэ

    Их Монгол Улсын 820 жилийн ойг тэмдэглэнэ

    Н.Өсөхбаяр: Ерөнхий сайд үндэсний бөхийг жалга дов, нутаг усаар ялгаварлан гадуурхаж увайгүй үйлдэл гаргасанд гүнээ харамсаж байна

    Н.Өсөхбаяр: Ерөнхий сайд үндэсний бөхийг жалга дов, нутаг усаар ялгаварлан гадуурхаж увайгүй үйлдэл гаргасанд гүнээ харамсаж байна

    Монголбанкны үнэт металлын худалдан авалт 6 дахь жилдээ буурав

    Монголбанкны үнэт металлын худалдан авалт 6 дахь жилдээ буурав

    Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

    Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

    Нийслэлд энэ жил 19 байршилд 11.7 км авто замын борооны ус зайлуулах шугам угсарна

    Нийслэлд энэ жил 19 байршилд 11.7 км авто замын борооны ус зайлуулах шугам угсарна

  • Улс төр
    Сонгуулийн ерөнхий хорооны дарга асан П.Дэлгэрнаранг Гаалийн ерөнхий газрын даргаар томиллоо

    Сонгуулийн ерөнхий хорооны дарга асан П.Дэлгэрнаранг Гаалийн ерөнхий газрын даргаар томиллоо

    Их Монгол Улсын 820 жилийн ойг тэмдэглэнэ

    Их Монгол Улсын 820 жилийн ойг тэмдэглэнэ

    Ж.Батзандан: Миний бие улстөрийн тогтворгүй, ороо бусгаа цаг үед Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын үед 4 сар, Ерөнхий сайд Г.Занданшатарын үед 5 сар ажиллаа

    Ж.Батзандан: Миний бие улстөрийн тогтворгүй, ороо бусгаа цаг үед Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын үед 4 сар, Ерөнхий сайд Г.Занданшатарын үед 5 сар ажиллаа

    Н.Цэрэнсамбуу: 2025 оны санхүүгийн үзүүлэлтээр 1,072 хувьцааны ногдол ашиг тараахад хүндрэлтэй байна

    Н.Цэрэнсамбуу: 2025 оны санхүүгийн үзүүлэлтээр 1,072 хувьцааны ногдол ашиг тараахад хүндрэлтэй байна

    Ёс зүйн хорооны шийдвэрээр БЗС-гийн дарга О.Сийлэгмааг чөлөөлжээ

    Ёс зүйн хорооны шийдвэрээр БЗС-гийн дарга О.Сийлэгмааг чөлөөлжээ

    Б.Бат-Эрдэнэ: Тэмээ судлах гээд орон нутгийн өмчит компани байгуулсан байна

    Б.Бат-Эрдэнэ: Тэмээ судлах гээд орон нутгийн өмчит компани байгуулсан байна

    2026 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн хуулиуд

    2026 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн хуулиуд

    У.Хүрэлсүх: Монголчууд бидний баялаг түүх, бахдам соёл, суу алдрыг дэлхий дахинд сурталчлан таниулсан түүхэн онцгой жил байлаа

    У.Хүрэлсүх: Монголчууд бидний баялаг түүх, бахдам соёл, суу алдрыг дэлхий дахинд сурталчлан таниулсан түүхэн онцгой жил байлаа

    2026 онд ахмадын тэтгэврийн нэмэгдэлд 516 тэрбум төгрөг зарцуулна

    2026 онд ахмадын тэтгэврийн нэмэгдэлд 516 тэрбум төгрөг зарцуулна

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Монголбанкны үнэт металлын худалдан авалт 6 дахь жилдээ буурав

    Монголбанкны үнэт металлын худалдан авалт 6 дахь жилдээ буурав

    Киргиз улсын эдийн засгийн өсөлт тэднийг төв азийн шинэ “бар улс” болгох суурийг бэлдэж байна

    Киргиз улсын эдийн засгийн өсөлт тэднийг төв азийн шинэ “бар улс” болгох суурийг бэлдэж байна

    Зэсийн хүдэр баяжмалын экспорт өмнөх оны мөн үеэс $2.1 тэрбум буюу 72.5%-аар өсжээ

    Зэсийн хүдэр баяжмалын экспорт өмнөх оны мөн үеэс $2.1 тэрбум буюу 72.5%-аар өсжээ

    Гадаад валютын нөөц 6 тэрбум ам.долларт хүрч, төгрөг чангарав

    Гадаад валютын нөөц 6 тэрбум ам.долларт хүрч, төгрөг чангарав

    Монгол Улсын зээлжих зэрэглэл сүүлийн 13 жилийн дээд түвшинд хүрлээ

    Монгол Улсын зээлжих зэрэглэл сүүлийн 13 жилийн дээд түвшинд хүрлээ

    Монголбанк: Нүүрс, төмрийн хүдрийн үнийн төлөв өөдрөг биш байна

    Монголбанк: Нүүрс, төмрийн хүдрийн үнийн төлөв өөдрөг биш байна

    Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B+” хэвээр хадгаллаа

    Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B+” хэвээр хадгаллаа

    Зөөвч-Овоо төслийн гэрээг дараа дараагийн хөрөнгө оруулалтад жишиг болгоно

    Зөөвч-Овоо төслийн гэрээг дараа дараагийн хөрөнгө оруулалтад жишиг болгоно

    367 нэр төрлийн барааг татвараас чөлөөлөх ЕЭЗХ-ны түр хэлэлцээрт Монгол Улс гарын үсэг зуржээ

    367 нэр төрлийн барааг татвараас чөлөөлөх ЕЭЗХ-ны түр хэлэлцээрт Монгол Улс гарын үсэг зуржээ

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Манж Монголыг өөрийн “колони” орон гэж нэрлэж байгаагүй

    Манж Монголыг өөрийн “колони” орон гэж нэрлэж байгаагүй

    В.Шукшины “Анхны хайрын захиа”

    В.Шукшины “Анхны хайрын захиа”

    Нохойн орон

    Нохойн орон

  • Дэлхий дахинд
    Мадурог хамгаалж чадаагүй харуулын албаны даргыг албан тушаалаас нь огцруулжээ

    Мадурог хамгаалж чадаагүй харуулын албаны даргыг албан тушаалаас нь огцруулжээ

    Европт их хэмжээний цас орж, нислэгүүд цуцлагджээ

    Европт их хэмжээний цас орж, нислэгүүд цуцлагджээ

    АНУ-ыг “төрийн терроризм” үйлдсэн гэж буруутгав

    АНУ-ыг “төрийн терроризм” үйлдсэн гэж буруутгав

    Японы баруун хэсэгт 6.2 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

    Японы баруун хэсэгт 6.2 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

    Иранд ес дэх өдрөө үргэлжилж буй эсэргүүцлийн жагсаалаар 35 хүн амиа алджээ

    Иранд ес дэх өдрөө үргэлжилж буй эсэргүүцлийн жагсаалаар 35 хүн амиа алджээ

    Мадурог баривчилсны дараа Трампын холбоотнууд Гринланд арлыг хүчээр эзлэх санаа цухалзуулж эхлэв

    Мадурог баривчилсны дараа Трампын холбоотнууд Гринланд арлыг хүчээр эзлэх санаа цухалзуулж эхлэв

    Трампын шийдвэрийг хүчингүй болгожээ

    Трампын шийдвэрийг хүчингүй болгожээ

    Шон “Дидди” Комбс ялаа хүчингүй болгох хүсэлт гаргажээ

    Шон “Дидди” Комбс ялаа хүчингүй болгох хүсэлт гаргажээ

    Дроноор малаа туудаг монгол хүүхдүүдийг Associated Press агентлаг онцоллоо

    Дроноор малаа туудаг монгол хүүхдүүдийг Associated Press агентлаг онцоллоо

  • Эрүүл мэнд
    Цусаа хандивлаж, бусдад амьдрал бэлэглэхийг уриалж байна

    Цусаа хандивлаж, бусдад амьдрал бэлэглэхийг уриалж байна

    ГССҮТ, БНСУ-ын эмч нарын баг  нурууны мэс засал эмчилгээг микроскоп ашиглан амжилттай хийлээ

    ГССҮТ, БНСУ-ын эмч нарын баг нурууны мэс засал эмчилгээг микроскоп ашиглан амжилттай хийлээ

    Улаанбурхан өвчний улмаас нэг хүн нас баржээ

    Улаанбурхан өвчний улмаас нэг хүн нас баржээ

    ХӨСҮТ шинэ үеийн генийн дараалал тогтоох NGS тоног төхөөрөмжийг суурилуулжээ

    ХӨСҮТ шинэ үеийн генийн дараалал тогтоох NGS тоног төхөөрөмжийг суурилуулжээ

    ЭМЯ: Томуу, томуу төст өвчний мутацлагдсан вирус орж ирж байна

    Амьсгалын замын цочмог хүнд халдвартай 51 хүүхэд эрчимт эмчилгээ хийлгэж байна

    Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ

    Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ

    СБД-ийн Нэгдсэн эмнэлэг олон улсын стандартад нийцсэн “Вакум мэс заслын өрөө”-тэй боллоо

    СБД-ийн Нэгдсэн эмнэлэг олон улсын стандартад нийцсэн “Вакум мэс заслын өрөө”-тэй боллоо

    2025 оны гарсаар Монголд 36 хүн ХДХВ-ийн халдвар авч, 5 хүн энэ өвчний улмаас нас баржээ

    2025 оны гарсаар Монголд 36 хүн ХДХВ-ийн халдвар авч, 5 хүн энэ өвчний улмаас нас баржээ

    Улсын хэмжээнд орны ачаалал нэмэгдэж 24 цагийн дотор 847 орыг нэмж дэлгэлээ

    Улсын хэмжээнд орны ачаалал нэмэгдэж 24 цагийн дотор 847 орыг нэмж дэлгэлээ

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ

    “Нуугдаад гарч ирэх” тоглоом яагаад хүүхдийн тархийг ухаалаг болгодог вэ?

    “Нуугдаад гарч ирэх” тоглоом яагаад хүүхдийн тархийг ухаалаг болгодог вэ?

    Олзны үүд нээгдвэл тухайн хүний ажил үйлс, санасан сэдсэн томоохон үйл бүтдэг

    Олзны үүд нээгдвэл тухайн хүний ажил үйлс, санасан сэдсэн томоохон үйл бүтдэг

    Гэртээ хүмүүжээгүй хүүхэд нийгэмд гараад ч хүмүүжихгүй

    Гэртээ хүмүүжээгүй хүүхэд нийгэмд гараад ч хүмүүжихгүй

    Ш.Раднаасэд Ерөнхий сайдын ахлах зөвлөх болов

    Ш.Раднаасэд Ерөнхий сайдын ахлах зөвлөх болов

    Машинаа хөлдөөхгүйн тулд яах ёстой вэ?

    Машинаа хөлдөөхгүйн тулд яах ёстой вэ?

    Өмнөд Солонгост 120 мянган айл болон оффисын дотоод орчны бичлэгийг хакерджээ

    Өмнөд Солонгост 120 мянган айл болон оффисын дотоод орчны бичлэгийг хакерджээ

    Г.Занданшатар: Би өдрийн хоолноос өөр зардалгүй учир одоогоор зээлгүй амьдарч байна

    Г.Занданшатар: Би өдрийн хоолноос өөр зардалгүй учир одоогоор зээлгүй амьдарч байна

    Сайд Г.Дамдинням УИХ-ын гишүүн Б.Жаргалантай “болзоно”

    Сайд Г.Дамдинням УИХ-ын гишүүн Б.Жаргалантай “болзоно”

No Result
View All Result

МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл: Монголд хуулиас гадуурхи дархлагдсан авлигачдын бүхэл бүтэн сүлжээ үүсчихээд байна

by
2018-06-20 16:37
in Улс төр, Ярилцлага
2
МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл:  Монголд хуулиас гадуурхи дархлагдсан авлигачдын бүхэл бүтэн сүлжээ үүсчихээд байна
SHARETWEET

Монголын Үндэсний Ардчилсан Намын дарга Г.Цогтгэрэлтэй ярилцлаа.

-Танай намын үзэл баримтлал бусад намуудаас юугаараа ялгагддаг вэ, олон түмэнд бодлого чинь хэр хүрч байгаа вэ?

-МҮАН-ын бодлого бол бусад намуудаас эрс ялгаатай. Яагаад гэхээр 1990 оноос хойш байгуулагдсан манай ихэнх намууд гадаадын улс орнуудад ямар нам байдаг тэрнийх нь бараг салбар маягаар дуурайж, үзэл баримтлалын хувьд ч тэр, загварын хувьд ч тэр тэгж байгуулагдаж байсан. Тэгвэл манай намын хувьд цэвэр үндэсний үзлээр Монголын түүхэн төрт ёсны үзэл дээр суурилж байгуулагдсан гэж хэлж болно. Үүгээрээ ялгаатай юм. МҮАН-ын үндсэн үзэл баримтлалын тулгын гурван чулуу нь үндэсний үзэл, ардчилсан үзэл ,шударга ёсны үзэл гэсэн ийм гурван үзэл юм. Тэгэхээр манай нам бусад намаас яагаад ингэж ялгагдах болсон шалтгаан нь юу вэ гэвэл ер нь манай улс төрийн бусад намууд чинь хуучин коммунизмын үеийн намуудтай адил зарчмаар яг ижилхэн бүтэцийг нь дуурайж байгуулагдсан байдаг юм.

Өөрөөр хэлбэл, тэдгээр намууд өнөөдрийнх шиг хэвлэл мэдээлэлийн салбарууд ингэж өргөн дэлгэр хөгжсөн мөн бусад салбар тухайлбал сонин хэвлэл, телевиз, интернет зэрэг шинэ технологи огт байхгүй үед жирийн хүмүүсээр дамжуулж суртал ухуулгаа хийдэг байсан. Яг энэ бүтцийг дуурайж МАН ч анх тийм л бүтэцтэйгээр ЗХУ-ын Коммунист намыг дуурайж байгуулагдаж байсан. Түүнтэй адил 90 онд нам нь яг энэ хэвээрээ үлдээд тэрнийг нь ардчилалын эхэн үед шинэ тутам байгуулагдсан бусад намууд яг адилхан дуурайсан нь гол асуудал болсон. Энэ нь өөрөө өнөөдөр Монголын гамшиг болж хувираад байна. Орон даяар энэ цөөхөн ард түмнийг бүхэлд нь хуваагаад тэгээд МАН-ын ард түмэн, АН-ын ард түмэн гэж хуваасан гэж хэлж болно. Энэ нь олон ургалч үзэл ардчилал, чөлөөт сэтгэлгээ гэдэг юмыг бүрмөсөн боомилоод цэвэр хоёр туультай болгосон нь буруу тогтолцоо юм. Нэг үгээр хэлбэл хэрвээ МАН-ын гишүүн байвал тэр намын зөв ч бай буруу ч бай бүх юм нь зөв, АН-ын хувьд бол бас буруу зөвийн ялгаа гэж байхгүй болж хувирсан. Өнөөдөр яг ийм байдлаар 20 гаруй жил дээр доороо ороод үүнийх нь тэмцэл дунд нь ард түмэн, улс орон тэр чигээрээ элгээрээ мөлхөж байна. Байдал ийм л байна.

                                               Монгол улсыг бодлогын нам авч явах ёстой

Тийм учраас манай нам үүнээс эрс ялгаатайгаар ерөөсөө төр тогтвортой байх, зөв бодлоготой байх гэсэн үзэл баримтлалыг гаргаж тавьж байгаа. Тэгээд үүнийгээ тууштай хэрэгжүүлдэг тийм төрийн албаны маш чадварлаг цомхон бүтцтэй байх гэсэн бодлого чиглэлийг томьёолж байна. Олон түмэн одоо л манай намын энэ бодлогыг нэлээд ухаарч сайн хүлээж авч, бас ойлгож байна. Намууд ч гэсэн сүүлийн үед бодлогын нам гэж ярьдаг болсон байна лээ. Өнөөдөр бүх дэлхий даяар аливаа улс орныг улс төрийн намууд авч явж байгаа нь маргаангүй үнэн. Энэ нь ч жишиг болж тогтсон. Өөр ч аргагүй юм шиг байгаа юм. Өөрөөр хэлбэл өнөөдөр манай улсын 3 сая хүн байлаа гэхэд 3 сая бие даагчтай адилхан гэсэн үг юм. Тийм учраас тэрний бодлогыг нь зангидаад хүсэл тэмүүлэл, мөрөөдөл болон юу хүсч байгааг нь зангидан төрийн бодлого болгодог энэ институци нь нам өөрөө юм. Дээрээс нь тэр бодлогыг нь хэрэгжүүлэхэд боловсон хүчин бэлтгэдэг бодлого бэлтгэдэг нь бас нам байх ёстой. Харамсалтай нь өнөөдөр манайд орон даяар зүгээр л хийрхсэн улс төр яваад байна. Тэгэхээр энэ хуучин коммунист маягийн тогтолцоотой намыг чинь масс нам гэж нэрлээд байгаа юм. Нэг үгээр хэлбэл олон түмний нам гэж. Харин манай нам шиг гишүүнчлэлийн хойноос хөөцөлддөгүй ийм намыг бодлогын нам гэж нэрлэдэг. Ийм нам Монгол төрийн бодлогыг боловсруулхад зуун хүн ч цөөдөхгүй. Олон хүний ч хэрэггүй.  Яг бүр нарийн ярих юм бол арваас илүү хүний хэрэг огт байхгүй. Ер нь бодлого тэгж гардаг. Зарим нь энэ хоёр нам шиг ийм том бүтэцтэй байж энэ улс орныг авч явах юм биш үү гэж ярьдаг. Үгүй. Энэ гурван сая хүний дунд байгаа чадалтай мэдлэгтэй боловсролтой туршлагатай бүх хүнийг бид дайчлах ёстой. МАН-ын хүн байсан ч дайчилна, АН-ын хүн байсан ч дайчилна.

Тэгэхээр манай намын бодлого гэдэг ерөөсөө тэр. Бид нар бол бодлогоо боловсруулаад хэрэв зээ төрийн эрхэнд гарах юм бол энэ хоёр намын бүх боловсон хүчний сорыг нь дайчлах ёстой. Тэр утгаараа үндэсний боловсон хүчнийг дайчлах тал дээр ийм бодлогын намууд  маш давуу талтай. Харин нөгөө масс намууд чинь яаж байна гэхээр сайн муудаа биш төрд зөвхөн манай намын хүн л байх ёстой гэсэн юм ярьдаг. Өөрөөр хэлбэл олон гишүүнтэй байх тусам төрийн албыг самрах магадлал их байдаг. Жишээ нь АН сонгуульд яллаа гэж бодоход төрийн алба бүхлээрээ солигддог. Дараа нь МАН ялахад бас л адил төрийн алба болон төрийн бодлогыг бүхлээр нь сольдог. Ерөөсөө яг нэг утгатай. Тийм учраас олон түмний нам байх нь өөрөө Монгол төрд гэм хортой болж хувираад байгаа юм. Тиймээс бид энэ улс төрийн намын тухай хууль, төрийн бодлогыг өөрчилье гэж яриад байна.

-Тэгвэл Монгол улс тэртээ 90-д оны үед дорнод Европын пост коммунист орнуудын жишгээр хуучин коммунист намуудаа бүрмөсөн булшилж, үйл ажиллагааг нь хуулиар бүрэн хориглох ёстой байсан юм биш үү?

-Нэгдүгээрт би өнөөгийн МАН буюу хуучин МАХН-ыг тухайн үед булшлах ёстой байсан уу үгүй юу гэвэл тийм үгийг хэрэглэж болохгүй гэж бодож байна. Яагаад гэвэл тэр нам Монгол улсын өнгөрсөн зууны түүх, Монгол улсын хөгжил дэвшил, тусгаар тогтнолын баталгаа болж ирсэн нам. Өөрөөр хэлбэл тэр намд чухамдаа Монголын бүх шинэ үеийн сэхээтнүүд, боловсон хүчний чадавхи өөрөө нь тэнд байсан. Тэгэхээр тэр намын үйл ажиллагаанд буруу юм байсан уу гэвэл байсан. Үйл ажиллагааны зарчимыг өөрчлөх, бүтэцийг нь задлах гэдэг бол өөр хэрэг. Түүнээс биш тэр намын үйл ажиллагаа хүнтэй юутайгаа тэр чигээрээ буруу байсан гэвэл буруу ташаа ойлголт юм. Ерөнхийдөө хуучин социалист орнуудаас өнгөрсөн зуунд хамгийн их үр өгөөж, хөгжлийн үр шимийг нь хүртсэн улс гэвэл Монгол улс гэж хэлж болно. Жишээ нь одоо энэ боловсролын системийг хар, 1957 онд Монгол улс 4-хөн цэцэрлэгтэй байсан. Гэтэл 1980 он гэхэд Монгол улс 30 гаруй жилийн хугацаанд асар өндөр хөгжил дэвшлийг олсон. Эрүүл мэндийн салбарын хувьд ч гэсэн мөн адил асар өндөр дэвшилд хүрсэн байдаг. Бусад салбарууд тухайлбал аж үйлдвэр, цахилгаан станц, Дархан, Эрдэнэт гээд маш олон бүтээн байгуулалтууд баригдсан. Тийм болохоор бид энэ бүхнийг буруу байсан гэж хэлэх нь өөрөө алдаатай зүйл юм.

                 Монголд өнөөдөр хувааж аваад захир гэсэн барууны технологийн тогтолцоо хэрэгжиж байна

Ерөнхийдөө бодлого үйл ажиллагаа нь алдаатай юм байсан учраас түүнийг засах хэрэгтэй л гэж байсан юм. Ний нуугүй хэлэхэд би тэр намыг булшлаад олон нам байгуулах гэхээсээ илүү магадгүй улс төрийн тогтолцоогоо тэр хэвээр нь авч үлдээд олон ургалч үзэл, нам доторхи ардчилалыг бий болгоод хөгжсөн бол илүү үр дүнтэй байх байсан гэж боддог. Өөрөөр хэлбэл тэр үеийн МАХН дотор барууны фракц, капиталист фракц, ардчилсан жигүүр ч гэдэг юм уу тийм фракцууд байгуулаад явсан бол Монгол улс өнөөдөр хамаагүй хол явах байсан. Тэгсэн бол бид өнөөдөр тэр үеийнхээ сайхан төлөвлөлтүүдээ хадгалж авч үлдэх байсан. Бас маш сайн явж байсан бодлогуудаа авч үлдэж чадах байж.  Хэрвээ олон намын систем зайлшгүй байсан гэж үзвэл МАХН бүхэлдээ тараад шинээр намууд байгуулж болох байсан. Хэрвээ тэгсэн бол энэ нам доторх боловсон хүчин бодол санаа, үзэл баримтлал энэ юмаараа намууд байгуулсан бол илүү нам шиг намууд байгуулагдаж болох байлаа.

Түүнээс биш боловсон хүчин нь энэ нам дээрээ бүгд үлдчихээд гадна талд нь нам байгуулна гэхээр ихэнх масс нь гудамжнаас орж ирэн элдэв янзын эрээвэр хураавар юм бий болсон. Үүнээс үүдээд тэр анх нам байгуулхад оролцож байсан тэр эрээвэр хураавар хүмүүс чинь өнөөдөр 20 гаран жил явж байж өнөөдөр нэг намын дайтай болохчоон аядаж байна. Тэр хооронд бид өнөөдөр асар их юмаа алдаж, маш их чадамжаа гээж үрэгдүүлэн ийм шинэ тогтолцоо руу орсон. Тэгээд энэ нь зөв үү, буруу юу гэхээр тэд нар нь яг хоёр фронт дээр гарсан юм шиг хоорондоо дайтдаг ийм эн тэнцүү хүчийг бий болгочихоод байж байна. Энэ бол өөрөө ерөөсөө онолоороо эртний Ромын үеийн  хуваан захирах үзэл онолд тулгуурласан юм. Эртний Ромын “Хувааж аваад захир” гэсэн тийм нэг онол байдаг. Өөрөөр хэлбэл хооронд нь хуваагдуулж үзэлцүүлээд бүх цаг үед тэр онолыг нь анх бий болгосон тэр хүмүүс нь хожиж байдаг ийм л тогтолцоог бид сонгочихоод өнөөдөр сууж байна. Тэгээд өнөөдөр бид үүнийхээ золиос болчихоод байж байгаа нь туйлын харамсалтай юм.

-За одоо хоёулаа жаахан өөр сэдэв рүү орьё. Та Монгол улсын өнөөгийн эдийн засгийн байдлыг юу гэж дүгнэж байна вэ?

-Миний бодлоор өнөөдөр Монгол улсын эдийн засаг зарим намуудын дүгнэж байгаа шиг хэвтрийн дэглэмээсээ гараад арай гайгүй болсон гэдэгтэй огтхон ч санал нийлэхгүй байгаа. МАН-ынхан болохоор Монгол улсын эдийн засгийг сэхээнээс гаргасан гэж яриад байгаа. Харин би буцаад сэхээнд орно гэдгийг сайн мэдэж байна. Миний бодлоор гэрэл гэгээ ерөөсөө харагдахгүй байгаа. Яагаад гэвэл хэрвээ та нар харж байгаа бол өнөөдөр манай улсын гадаад өр 30 тэрбум ам доллар болчихоод байна. Энэ өр өдөр бүр нэмэгдсээр байна. Цаашдаа ч нэмэгдэнэ. Тэр бол гарцаагүй. Ойрын 20 жилд 100 тэрбум ам доллар боллоо гэж бодьёо л доо. Тэгвэл эдийн засагч хүний нүдээр харахад эргээд энэ их өрийг өнөөдрийн энэ байгаа байдлаар бол огт нөхөж чадахгүй нь ойлгомжтой юм. Тийм учраас бид энэ их өрийн дарамтаасаа гарах, улс орон тогтвортой хөгжих, жирийн айл өрх бүрт хөгжил хүртээмжтэй очих тийм замыг сонгох хэрэгтэй. Ингэж хөгжихийн тулд өнөөдөр бид гарцаагүй Үндсэн хуулийг өөрчлөлтийг хийхээс өөр аргагүй. Өнөөдрийн үндсэн хуулийн хүрээнд бол аль нам нь ч байсан ямар ч үр дүнд хүрэхгүй. Энэ бол ойлгомжтой. Эцэст нь энд юуг хэлэх гээд байна гэхээр энэ өрөндөө баригдаад тусгаар тогтнолоо алдах ийм л зам руу явж байна.

-У.Хүрэлсүхийн Засгийн газар хэр сайн ажиллаж байна гэж та үзэж байна вэ?

-Би У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдын ажил авангуут “Өдрийн сонин” дээр нэг ярилцлага өгч байсан юм. Тэгэхэд би маш том хүлээц, маш том амлалтаар гарч ирлээ шүү гэдгийг нь хэлж байсан. Бас энэ их үүрэг хариуцлагыг даах гэдэг өөрөө их хэцүү гэдгийг хэлсэн. Өнөөдөр яг тийм л юм болж байна. Өнөөдөр У.Хүрэлсүхэд бодож санаж байгаа юм их байгаа. Гэхдээ өнөөдрийн Үндсэн хуулийн тогтолцоо өнөөдрийн төрийн ажиллагааны механизм, тогтсон улс төрийн соёл, дээрээс нь олигархуудын сонирхлын зөрчил тэмцэл, Монгол төрд олигтой ажиллах боломжийг олгохгүй. Тийм учраас найдаад хэрэггүй. Том төслүүд мэдээж явахгүй. Хэдийгээр хүсэл байгаа боловч явахгүй гэдэг нь баталгаатай. Ийм л юм байгаа. Тиймээс нэгэнт энэ бүх юм нь явахгүй болохоор эдийн засаг нь бахь байдгаараа л байна. Өнөөдөр манай улсын уул уурхайнууд бүгд өрийн уурхай болж хувирсан. Өнөөдөр Монгол улсын төсвийн 40 хувь нь зөвхөн өрийн үйлчилгээнд явж байна. Өрийн үйлчилгээ гэж юу юм. Энэ бол зээлийнхээ зарим хэсгийг хүүтэй нь төлж байна л гэсэн үг. Аажимдаа Монгол улсын төсөв бүхэлдээ зээл, зээлийн хүү, өрийн үйлчилгээнд л явдаг ийм л болох гэж байна. Тэгэхээр гэрэл гэгээ байхгүй гэсэн үг. Тийм болохоор У.Хүрэлсүхийн Засгийн газар сайн ажиллаж байна гэж хэлж чадахгүй.

-Та Оюутолгойн гэрээг цуцлах ёстой гэж ярьдаг хүмүүсийн нэг. Гэтэл зарим хүмүүс энэ төслийг үргэлжлүүлэх нь зөв гэж үздэг. Та яагаад Оюутолгойн гэрээг зайлшгүй цуцлах ёстой гэж үздэг юм бэ?

-Би бол уул нь Оюутолгойн төслийг яваасай гэж хүсдэг. Гэхдээ энэ төсөл Монгол улсад ашигтай байвал явах ёстой. Энэ бол гол асуудал нь. Тэгвэл өнөөдөр ямар байна гэхээр Оюутолгойн төсөл үндсэндээ 10-д тэрбум ам долларийн өрөнд орчихлоо. Үүнээс Монгол улс өгөөжөө авахгүй. Ногдол ашгийг 2040 он хүртэл хараад хэрэггүй. Горьдоод ч хэрэггүй. Тэр үед нь хамгийн ашигтай агуулга өндөртэй хэсгийг нь хөрөнгө оруулагч тал нь авсан байна. Тэрнээс цааш нь ашгийн тухай ярих боломжгүй. Ийм л зүйл. Ийм байдалд оруулсан учраас өнөөдөр Оюутолгойн гэрээг шинэчлэх сайжруулах гэхээсээ илүү шинэчлэх шаардлагатай.  Өнөөдөр Оюутолгойн хөрөнгө оруулагч гэвэл 10 хэдэн субьектийн тухай яригдаж байна. Айвенхоу майнз Монголия инк, Айванхоу майнз лимитед, Айвонхоуй майнз Оюутолгой, Рио тинто, Рио тинто интернешнэл, Туркойз хилл,  Энтэри гоулд гэх мэтчилэн маш олон компаниуд хөрөнгө оруулалтын гэрээн дээр янз бүрийн төлөөний  хүмүүс нь гарын үсэг зурдаг. Бас тэр хувь нийлүүлэгчдийн гэрээн дээр өөр хүмүүс гарын үсэг зурдаг. Өөр компаниуд оролцдог. Далд уурхайн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний гэрээнд шал өөр субьектууд гарын үсэг зурж л байдаг. Дээрээс нь тэнд нь голлон тоглогч гэгддэг Рио тинтогийн эздүүд нөгөө яриад байсан Фридланд энэ тэр улсууд нь огт байдаггүй. Дандаа орлогч, төлөөний хүмүүс гарын үсэг зурж байсан. Одоо тэдгээр хүмүүс байна уу. Хаа ч байхгүй. Зарим нь Оюутолгойд ч байхгүй байгаа. Өөрөөр хэлбэл энэ нь юу гэсэн үг вэ гэвэл жинхэнэ эзэд нь гарын үсэг зураагүй зүгээр хуурамч гэрээ хийгээд нөгөө хөрөнгө оруулна гэж байсан үүргүүд нь байхгүй, хөрөнгө оруулсан биш дандаа олон улсын банкуудаас өндөр хүүтэй зээлийг зохион байгуулалттайгаар шахаад энэ их баялагаас бүгд хожсон. Бас олон улсын банкууд дунд нь зуучилж маш их хожсон, ашгаа хүртсэн. Энэ нь зүгээр л зээл олж өгсөн зуучлалын үйлчилгээ юм.

Энэ бүхнийг хараад байхад тэдгээр хүмүүс энэ гэрээнээс хариуцлага хүлээхгүйгээр мултрах юмаа хийчихсэн юм байна лээ. Дээрээс нь олж авах ашгаа 3 тэрбум ам доллараа олоод ашгаа хүртчихсэн юм билээ. Өөрөөр хэлбэл тэд хангалттай орлого олсон. Мөн тэд хөрөнгө оруулалт хийнээ гэж 66 хувийг авсан мөртлөө зээл олж өгсний шимтгэлд бас маш их мөнгө авсан. Менежмент хийсний урамшуулал гээд бас маш их хувь авсан. Бас хувь нийлүүлэгчдийн нэгдмэл сонирхолтой этгээдүүд гэрээний гүйцэтгэлд босгосон мөнгөөрөө тэрнийгээ ашиглахад нь оролцож маш их мөнгө авсан байдаг. Мөн Монгол улсад давхар татварын хэлэлцээрийг байгуулсан улсуудад компаниа байгуулж, мөн оффшор компаниудыг хувь нийлүүлэгчдийн гэрээнд оруулснаараа татвараас давхар зугатаж байна. Бас янз бүрийн шалтгаанаар Монгол улсын хууль журмыг уландаа гишгэж, олон аргаар татвараас зайлсхийж байна. Өнөөдөр өндөр үнэтэй шахааны бизнес чухамдаа Оюутолгой дээр л цэцэглэж байна. Гаднаас маш хямдхан аваад давхар өөрсдийнхөө компаниар дамжуулаад Оюутолгойд шахдаг башир аргатай. Ийм юм маш их бий. Бас зээл олж өгөөд гаднаас авсан зээлийг дамжуулан зээлдүүлж дундаас нь хүү авдаг. Өөрөөр хэлбэл банкны үйл ажиллагаа шиг зүйл явуулж байна. Гаднаас бага хүүтэй босгоод Монголд өгөхдөө өндөр хүүгээр өгөөд ингэж мөнгө хийж байна. Оюутолгойд зарцуулагдаагүй мөнгөнүүдийг шал өөр зориулалтын мөнгийг хүртэл хөрөнгө оруулалтад тооцох замаар төслийн өртгийг нэмэгдүүлж ногдол ашиг олгох хугацааг хойшлуулж, дээрээс нь Монголын талд өрийн дарамт үүсгэж байна. Энэ бүх утгагүй зүйлийг харах юм бол ерөөсөө энэ нь яав ч хөрөнгө оруулалтын гэрээ биш юм. Тийм болохоор анхнаасаа зуучлалын гэрээ эсвэл менежментийн гэрээ л хийх ёстой байсан.

Оюутолгойн гэрээ Монгол улсад ямар ч ашиггүй гэрээ болсон гэдгийг ойлгох цаг нь болсон 

Анх би энэ талаар гэрээ байгуулж байх үед маш их ярьж байсан. Миний бие өөрөө тухайн үед Оюутолгойн гэрээний 108 алдаа гэсэн баримт бичгийг олон нийтэд гаргаж ирж тавьж байсан. Тэгвэл өнөөдөр зарим хүмүүс энэ Оюутолгойн гэрээг бүтэн уншсан хүн ерөөсөө байхгүй гэж ярьж байна. Тухайн үед би хоёр шөнө нойроо хугаслаж, энэ гэрээг харж байсны хувьд 108 алдаа гэж гаргаад тэр дотроос ТББ-д, улс төрийн намуудтай нийлж 34 гол гэсэн заалтуудыг гаргаад Оюутолгойн Монголын талын ажлын хэсгийнхэнд 2009 онд өгч байсан. Ийм ийм юм байгаа. Тэгээд өнөөдөр эргээд харахад яг л тэр гэрээний өгч байсан тэр бүх алдаа энэ Оюутолгойн гэрээг Монголд ашиггүй болгох бүх юмыг хийчихсэн байгаа нь харагдаж байна. Энэ бол шалгарсан арга. Тэр барууны хөрөнгө оруулагч нар чинь энэ аргаа африкийн орнуудад 50,60 жил хэрэгжүүлээд ирчихсэн байдаг. Тэр компаниуд чинь өөрсдөө 100 гаруй жилийн хур туршлагатай компаниуд байдаг. Гэтэл тэр том компаний эсрэг манайд туршлагатай ганц ч баг байхгүй, бэлтгэсэн өөрийн команд байхгүй, тэр ч битгий хэл удирдамж ч байхгүй байгаа. Дээрээс нь Монголын талын гэрээний хувилбар ч байхгүй орсон гээд бод доо. Тэгээд тэр барууны компани энэ шалгарсан аргаа Монголын улстөрчдтэй зүгээр ярилцаж байгаад тэд нар нь анзаарч ч харалгүй гарын үсэг зурчихсан ийм л гэрээ юм. Тэрний гор л өнөөдөр гарч байна. Яг энэ байдлаараа Монгол улс ашиг хүртэх ямар ч боломж байхгүй. Яахав хэдэн төгрөг татварт авна, тэрнийг нь эргээгээд зээлийнх нь хүүнд төлчихнө. Тэгээд л болоо. Ийм л учиртай юм.

-Тэгвэл энэ Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор Ерөнхий сайдаар ажиллаж байсан хоёр хүнийг баривчлаад байгаа шүү дээ. Энэ талаар та юу гэж бодож байна?

-Тэр улсууд бол Монголын л гамшиг юм даа. Юу гэхээр Монгол төр өөрөө бодлоггүй байна, дээрээс нь боловсон хүчний бэлтгэлгүй байгаагийн гор нь тэр юм. Тэгээд үүний үр шимийг энэ хоёр хүн өөрсдөө хүртэж байгаа байдал гэж ойлгох хэрэгтэй. Тэр хүмүүсийг би анхнаасаа идэх уухийн сэдлээр хандсан гэж бодохгүй байна. Яахав гуравдагч хөршийн эдийн засгийн том оролцоог бий болгоё гэсэн сайхан өөдрөг мөрөөдөл байсан байх. Гэтэл тэр гуравдагч хөршүүд нь тийм ариухан амьтад биш байсан. Тэрний цаана ялгаагүй тэр хавийнх нь олигархууд, үндэстэн дамжсан корпорацийн эздүүд байдаг. Тэд бүх улс орныг ингэж иддэг. Тэд нүүрэндээ танай улс орныг дэмжинэ, халамжлана, сайн сайхан болгоно гэж ярьдаг боловч тэр хүмүүс чинь тийм сайхан улсууд биш шүү дээ. Гэтэл манай Монгол улс чинь хоёр мөнхийн хөршөөсөө зугатаах ямар ч боломжгүй. Тийм болохоор нөхцөл байдлыг зөв авч дүгнэх ёстой. Монгол улс чинь яг өндөгний шар шиг улс. Гадуураа битүү бүрхүүлтэй. Тэгэхээр энэнээсээ нэгэнт гарч чадахгүй юм чинь хоёр хөрштэйгээ эвтэй байх нь бид нарт хэрэгтэй болохоос биш энэ хоёроосоо давж харьцчихаад хөгжиж дэвшинэ гэсэн гэнэн тэнэг мөрөөдөл байж огт болохгүй. Нөгөөтэйгүүр Оюутолгойн гэрээ бол туйлын их алдаатай болсон. Үнэхээр харамсмаар . Тийм учраас Оюутолгойн үндсэн гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, далд уурайн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө энэ бүх юмыг шинэчилэх хэрэгтэй. Тэрний төлөө Мухулай жанжны хэлсэн “Их үйлсийн төлөө энэ биеийг цөлөв” гэж хэлсэнтэй адил шаардлагатай бол тэгж өөрийгөө зориулах сэтгэлийн хат зориг зүрхтэй байх ёстой.

-Сүүлийн үед Засгийн газрыг огцруулах ёстой гэж ярьж байгаа. Засгийн газрыг огцруулах нь зөв үү?

-МҮАН бол тогвортой байдлыг эрхэмлэгч нам. Тийм учраас Засгийн газрыг солих шаардлагагүй гэж үзэж байгаа. Энэ нь төрийн тогтвортой байдалд халтай зүйл. Дээрээс нь нэмэгдэхүүний байрыг өөрчилхөд нийлбэр өөрчлөгдөхгүй гэсэн үг бий. Оронд нь хэн ч гараад ямар ч олигтой өөрчлөлт тэртээ тэргүй гарахгүй. Тийм болохоор нэгэнт өөрчлөлт гарахгүй юм чинь тэрнийг өөрчилж яах юм. Харин Үндсэн хууль руугаа гол анхаарлаа хандуулах хэрэгтэй. Хэрвээ огцруулна гэж ярьж байгаа бол цэвэр өнөөх гуравдугаар ээлжийнхэн хоолондоо орох гээд хүлээж байгаа гэдэг үгтэй агаар нэг. Тэгээд ч Засгийн газрыг огцрууллаа гээд улс орныг олигтой аваад явчих бодлого хөтөлбөртэй баг угаасаа байхгүй. Тийм баг байгаа бол мөрийн хөтөлбөрөө гаргаж ирээд танилцуулах хэрэгтэй. Даан ч тийм баг ерөөсөө байхгүй.

-МАН сонгуулийн үеэр амалсан мөрийн хөтөлбөрөө хэр сайн биелүүлж байна гэж үзэж байна?

-МАН-ын мөрийн хөтөлбөр биелэгдэх боломж ерөөсөө байхгүй. Дээрээс нь заримыг нь биелүүлээд ч хэрэггүй. Ялангуяа энэ популист намууд чинь дандаа ард түмний сэтгэл зүйгээр тоглож хоосон амлалтууд их өгдөг. Тэр утгаараа тэр нь биелэгдэх нь Монгол улсын эдийн засагт хор хохиролтой. Хоёрдугаарт тэд бүх л цаг үед амлаж байдаг өнөөх л төмөр зам, цахилгаан станц, Асгатын мөнгөны орд, төмөрлөгийн үйлдвэр зэргийг бүтээн байгуулна гэдэг ч тэр нь хэзээ ч биелэгдэхгүй. Засгийн газар дор хаяж 8-10 жил тогтвортой байх ийм Үндсэн хуулийн орчин нөхцөл бий болсон нөхцөлд манай том төслүүд явна.

-Оффшорын эсрэг тэмцлийн талаар та юу гэж хэлэх вэ?

-Оффшор яагаад бий болоод байна гэхээр манайд ардын хянан шалгах хороо байхгүйтэй холбоотой. Засгийн газрын энэ зарцуулж байгаа мөнгө, худалдан авалт дээрээс нь тендер, газрын наймаа, төрийн өмчийн үйлдвэрүүдийн газруудын энэ их шахаа энэ бүхнийг хянадаг байгууллага Монголд өнөөдөр алга байна. Монголд уул нь үүнийг хянадаг байгууллага нь Үндэсний аудитийн газар гэж байгууллага байдаг. Гэвч тэр газрыг ялсан нам нь өөрөө байгуулдаг. Тийм болохоор ялсан нам өөрөө өөрийгөө шалгана гэж хэзээ ч байхгүй. Үүнийг Эрдэнэтийн 51, 49 хувь дээрээс харж болно. Уул нь Ардын хаянан шалгах хороо байсан бол үүнийг дор нь шалгах байсан. Харамсалтай нь анхнаасаа МАН-ыхан энэ байгууллагыг УИХ-ын харьяа байгууллага болгож өөрчлөөд тэр нь эрх барьсан намын үгээр ажлаа хийдэг газар болж хувирсан. Харин манай нам бол хараат бус үндэсний хянан шалгах байгууллага байгуулах ёстой гэж үзэж байгаа. Тэр нь тэгээд дээрээ ард түмний зөвлөлтэй байх ёстой. Тэр үүднээсээ мэдээж ялсан нам өөрийгөө шалгахгүй нь тодорхой. Тийм болохоор алдаа завхрал хулгай дээрэм тасралтгүй гарах нь ойлгомжтой юм.

-Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр хэр сайн ажиллаж байгаа вэ?

-Би Ерөнхийлөгчийг сайн ажиллаж байгаа гэж бодохгүй байгаа. Нөгөөтэйгүүр ажиллах боломжийг нь ч нь олгохгүй байна. Яагаад гэвэл өнөөдрийн Монгол улсын Үндсэн хууль ийм юм. Өнөөдөр Монгол улсын Ерөнхийлөгчид гүйцэтгэх эрх мэдэл гэхээр юм юу ч байхгүй. Тийм учраас тэр хүнд ямар ч хүсэл мөрөөдөл байгаад биелэгдэх боломжгүй. Сая л гэхэд ШХАБ-ын уулзалтад манай Ерөнхийлөгч Монгол улс тус байгууллагын гишүүн болох хүсэлтэй гээд шууд хэлж чадахгүй байна. Энэ нь юуг харуулж байна гэхээр Ерөнхийлөгчид тийм шийдвэр гаргах эрх мэдэл байхгүй байна гэсэн үг. Тиймээс түрүүн би хэлсэн Үндсэн хуулиа өөрчилж байж энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой. Харин үүнээс хождог улс төрийн бүлэглэл бол Монголд байгаа. Тэр бүлэглэл Монгол улсыг өнөөдөр 30 тэрбум ам долларын өрөнд оруулчихаад байна. Бас улс төр, эдийн засгийн ялзралд бүрэн оруулчихаад байна.

-Саяхан УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга М.Энхболдыг ажлаа өгөх ёстой, 60 тэрбумын асуудлаа АТГ-т шалгуулах хэрэгтэй гэж хэлсэн. Энэ талаарх таны бодол санааг сонсоё?

-Үүний цаана ямар улс төр байгааг би сайн мэдэхгүй байна. Үнэхээр шударга ёсны төлөө тэмцэж байна уу, аль эсвэл популизм хийж байна уу. Хэлэхэд хэцүү юм. Уг нь тавьж байгаа асуудал нь бол зөв. Өнөөдөр Монголын хамгийн том авлигын сүлжээ нь намууд болсон. Үүнийг зохион байгуулдаг гол хүмүүс нь намын дарга нар нь өөрсдөө болсон. Тэгээд тэд нар өөрсдөө хууль хяналтын байгууллагын удирдлагуудыг томилдог учраас тэд нь авлигачдаа хамгаалдаг ийм хүчирхэг тогтолцоог бий болгосон. Ингээд ийм албан бус хуулийн гадуурхи дархлагдсан авлигачдын бүхэл бүтэн сүлжээ Монголд өнөөдөр үүсчихээд байна. Энэ яагаад ийм их авлига авч байна гэхээр олон гишүүнтэй, олон бүтэцтэй байх тусам зардал их гарна, тэгээд тэрнийгээ санхүүжүүлэхийн тулд ажилд тавьсан хүмүүсээрээ мөнгө босгодог, бас ажилд тавина гэж урьдчилгаа мөнгө авдаг. Тэд нар худалдан авалт, тендер болгоноосоо гурван хувь, таван хувийг дарга нартаа авчирч өгдөг. Тэр гурван хувь, таван хувь дээрээ өөрсдийнхөө хувийг нэмүүлдэг ингээд долоо хувь, найман хувь, зарим нь бүр мистер арван хувь гэсэн улсууд ч байгаа. Энэ бол бодит үнэн. Энэ муухай юмаа задлая гэж байгаа нь уул нь зөв.

Тийм учраас бүтэцгүй цомхон бодлогын намууд болж хувирхыг манай нийгэм өөрөө шаардаж байна. Хууль хэрвээ үйлчилдэг байсан бол энэ хоёр нам хоёулаа 2000, 2004, 2008 оны сонгуулиудад оролцох ёсгүй байсан. 2008 оны сонгуульд МАН нэг тэрбум төгрөг зарцуулсан байсан бол байшин нь шатаж байхад сейфнээс нь нэг тэрбум төгрөг гараад л ирж байсан. Тэгэхээр тэр аудит энэ тэр Монголд бүгд худлаа. Энэ хоёр том намын хүмүүс сонгуульд оролцох бүртээ намдаа тэрбум тэрбумаар нь хандив өгдөг. Тэгээд тэрнийгээ ерөөсөө тайлагнадаггүй. Ингээд албан тушаал зүгээр л төлбөрийн хэрэгсэл болж хувирсан. Үүний хамгийн тод жишээ нь нэгэн цагт авлигын хэргээр ял эдэлж байсан Гаалийн гэх Баатар өнөөдөр Монголын хамгийн том мөнгөний эзэн болчихоод ХААН биржийг хувьчилж авна гээд сууж байна. Харин тэр Л.Оюун-Эрдэнэ гишүүний хэлж байгаа нь хэр үнэн юм би сайн хэлж мэдэхгүй байна. Хэрвээ үнэхээр зөв зүйлийн төлөө явж байгаа бол хамтарч ажиллахад бэлэн байна.

-Хамгийн сүүлд гарсан нэг том шуугиан нь УИХ-ын гишүүн Б.Гантулга бүрэн эрхээсээ татгалзсан явдал болсон. Үүнийг та хэрхэн үзэж байна вэ?

-Би залуучуудыг төрд ажиллахыг дэмждэг хүн. Гэхдээ заавал УИХ-д гэсэн үг биш. Бүтээн байгуулалт, гүйцэтгэх засаглал, эрч хүч шаардсан ажилд оролцох хэрэгтэй. УИХ бол бодлого боловсруулдаг газар. УИХ-д ухаан нь задарсан, бодол нь уужирсан, амьдралийн туршлагтай, хүн сонгогдох ёстой. Нэг үгээр хэлбэл тийм хүмүүс УИХ-д гарч хууль батлалцвал Монгол төрд хэрэгтэй. Харамсалтай нь манайд улс төрийн нас залуужсан учраас залуучууд ийшээ зүтгээд байдаг болчихож. Нөгөөтэйгүүр саяын асуудал бол жирийн иргэний тухай асуудал биш. Төрийн эрх барих дээд байгууллагад ажиллаж байгаа л бол өөрийгөө золиослож чаддаг байх ёстой. Тийм учраас энд төрийн албан хаагчын ёс зүйн асуудал зайлшгүй яригдах ёстой. Тэгж бодож байна.

-Танай нам цаашдаа ямар үйл ажиллагаа явуулах вэ?

-Бид нар Үндсэн хуулийн өөрчлөлтийн төлөө л байгуулагдсан. Үндсэн хуулийг өөрчлөхийн төлөө өөрсдийн оюун ухаан, хүч чадлаа зориулан ажиллаж байна. Төр нь төр шиг ажилладаг болохын төлөө, улс орныхоо хөгжлийн бодлогыг тодорхойлж, цаашдаа улсаа өрнөөс гаргаж төр улс, түмэн олноо ядуурлаас гаргахын төлөө МҮАН улс төрийн бусад нам эсвэл, иргэний нийгмийн байгуулага болон дэвшилт бүх хүмүүстэй хамтарч ажиллана. Энэ үйл хэргийнхээ төлөө ч бид тууштай замнах болно. Хэрвээ ингэж тэмцэж чадвал Монгол улс богино хугацаанд хөгжих боломжтой.

-Баярлалаа.

ShareTweet

Related Posts

No Content Available
}

Шинэ мэдээ

Мадурог хамгаалж чадаагүй харуулын албаны даргыг албан тушаалаас нь огцруулжээ

Мадурог хамгаалж чадаагүй харуулын албаны даргыг албан тушаалаас нь огцруулжээ

by undesten
2026-01-09 00:35
0

Европт их хэмжээний цас орж, нислэгүүд цуцлагджээ

Европт их хэмжээний цас орж, нислэгүүд цуцлагджээ

by undesten
2026-01-08 09:43
2

“Таны данс руу гурван удаа нэвтрэх оролдлого хийсэн байна” гэх зурвасаар иргэдийг залилж байна

“Таны данс руу гурван удаа нэвтрэх оролдлого хийсэн байна” гэх зурвасаар иргэдийг залилж байна

by undesten
2026-01-08 09:33
0

Сонгуулийн ерөнхий хорооны дарга асан П.Дэлгэрнаранг Гаалийн ерөнхий газрын даргаар томиллоо

Сонгуулийн ерөнхий хорооны дарга асан П.Дэлгэрнаранг Гаалийн ерөнхий газрын даргаар томиллоо

by undesten
2026-01-08 09:27
0

“Эрдэнэт” үйлдвэрт гарсан ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна

“Эрдэнэт” үйлдвэрт гарсан ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна

by undesten
2026-01-08 07:51
1

АНУ-ыг “төрийн терроризм” үйлдсэн гэж буруутгав

АНУ-ыг “төрийн терроризм” үйлдсэн гэж буруутгав

by undesten
2026-01-08 07:47
0

Америкийн Вашингтон пост Чингис хааныг яагаад мянганы хамгийн чухал хүн гэж онцлов

Америкийн Вашингтон пост Чингис хааныг яагаад мянганы хамгийн чухал хүн гэж онцлов

by undesten
2026-01-07 18:02
0

Нэн ховор амьтан хууль бусаар агнаж, ховор ургамал бэлтгэсэн гэмт хэргийг илрүүлжээ

Нэн ховор амьтан хууль бусаар агнаж, ховор ургамал бэлтгэсэн гэмт хэргийг илрүүлжээ

by undesten
2026-01-07 16:52
0

Их Монгол Улсын 820 жилийн ойг тэмдэглэнэ

Их Монгол Улсын 820 жилийн ойг тэмдэглэнэ

by undesten
2026-01-07 16:08
0

Н.Өсөхбаяр: Ерөнхий сайд үндэсний бөхийг жалга дов, нутаг усаар ялгаварлан гадуурхаж увайгүй үйлдэл гаргасанд гүнээ харамсаж байна

Н.Өсөхбаяр: Ерөнхий сайд үндэсний бөхийг жалга дов, нутаг усаар ялгаварлан гадуурхаж увайгүй үйлдэл гаргасанд гүнээ харамсаж байна

by undesten
2026-01-07 15:00
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай