Төрийн ордны ард байрлах цэцэрлэгт хүрээлэн иргэдэд үүдээ нээжээ. Өнгөрсөн зургаадугаар сарын нэгэнд тохиосон Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр “Алдарт эх-1, 2” дугаар одонг Төрийн ордонд гардуулах ёслолын үеэр ордны арын цэцэрлэгт хүрээлэнг иргэдэд нээлттэй байлгасан билээ. Өнгөрсөн хугацаанд хаалттай байсан энэхүү цэцэрлэгт хүрээлэнг нийтэд нээлттэй байлгах тухай хэдхэн хоногийн өмнө УИХ-ын чуулган дээр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил УИХ-ын даргад хандан чуулган завсарлахаас өмнө Төрийн ордны арын цэцэрлэгийг олон нийтэд нээлттэй болгож өгөхийг хүссэн юм. Энэ хүсэлтийн дагуу УИХ-ын дарга Төрийн тусгай хамгаалалтын газарт хандан үүрэг өгснөөр ийнхүү цэцэрлэгт хүрээлэн иргэдэд үүдээ нээжээ. Гэхдээ уг цэцэрлэгт хүрээлэн жагсаал, цуглааны үед хаалттай байх юм байна.
er ni urd neelteei baidag baisan zugeer l saihan zezerleg hymyys orj garch baidag baisniig hen gegch mal ni haasan um be er ni,,,tegeed ch odoo dyyreg bolgon zezerlegtei boloh shaardlagatai baina shyydee