АНУ Өмнөд Солонгостой цэргийн хамтарсан хээрийн сургууль явуулах хоёр программаа түр зогсоолоо. Сургуулийг ойрын гурван сард явагдахаар төлөвлөгдсөн байжээ. Ийм шийдвэр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосын тэргүүн Ким Чен Ынтай Сингапурт хийсэн уулзалтын дараа гарсаныг цэргийнхэн тодотгосон байна.
“Сингапурт явагдсан өндөр түвшинд тохиролцсон хэлэлцээрийг дэмжих болон манай холбоотон- Солонгос улстай зохицуулж, дэмжлэг үзүүлэх хүрээнд батлан хамгаалах яамны сайд Мэттис тодорхой бус хугацаагаар зарим сургуулиудыг түдгэлзүүлсэн ”-гэж Пентагоны мэдээлэлд дурьдажээ.
Тус байгууллагын хэвлэлийн-нарийн бичгийн дарга даны Уайтын хэлсэнээр энэ асуудал Freedom guardian «Эрх чөлөөг хамгаалагчид» болон далайн цэргийг солилцох программуудын хүрээнд явагдах асуудал бололтой. Уйат шийдвэрийн цаашдын хүрээ нь БНАСАУ-тай хийгдэх харилцан ярианаас шалтгаалах талаар онцолжээ.
Трамп БНАСАУ-ын тэргүүн Ким Чен Ынтай түүхэн уулзалт хийсний дараа Америк-Өмнөд Солонгосын цэргийн хээрийн сургуулийг зогсоох талаар мэдэгдсэн бөгөөд одоогоор Пхеньянтай хийсэн хэлэлцээр “зөв” чиглэлд явж байгаа билээ.
Ц.Пүрэвдорж