Сөүл Пхеньянтай эдийн засгийн төслүүдээ сэргээж эхэлсэн талаар Үндэстний Нэгдэх Хэргийг хариуцсан Өмнөд Солонгосын сайд мэдээлэлж байна. Энэ долоо хоногт төмөр зам, хоёр орны хооронд авто машин нэвтрэн явах түүнчлэн ойн аж ахуйн хүрээнд хамтран ажиллах хэлэлцээрүүдийг сэргээхээр төлөвлөж байгаа ажээ.
Тээврийн асуудлаарх ажлын уулзалтыг зургадугаар сарын 26-28-нд, ойн аж ахуйн талаарх уулзалтыг долоон сарын 4-нд цэрэггүй бүсэд явуулахаар төлөвлөж байна. Уулзалт хийх байрыг хараахант тодорхойлоогүй байна. Хэлэлцээрт ирэх төлөөлөгчдийг тээврийн яам болон ойн аж ахуй, хүрээлэн байгаа орчныг хамгаалах сайд нар тэргүүлэх бололтой.
“Төмөр зам, авто тээвэр болон ойн аж ахуйн хүрээнд хамтран ажиллах уулзалтаар бид “Пханмужоны тунхаглал”-ыг хэрэгжүүлэх чиглэлүүдийг авч хэлэлцэн, Солонгосын хойгт бат бөх энх тайван, Өмнөд болон Хойд Солонгосын харилцааны урт хугацааны хөгжлийн үндсийг бүтээн байгуулна”-гэж мэдээлэлд тэмдэглэжээ.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Жэ Ин болон БНАСАУ-ын дарга Ким Чен Ын нар дөрвөн сарын 27-нд Пханмужонын байранд хэлэлцээрийн анхны гарааг эхэлсэн билээ. Тэд Сөүлд консерватив засаглалын үед тасалдсан хамтрах ажиллагааг сэргээх талаар мэдэгдэж тунхаглал гаргасан билээ.
Ц.Пүрэвдорж