Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дараах үл хөдлөх эд хөрөнгө, орон сууц, барилга байгууламжийн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулах гэж байна. Дуудлага худалдаанд оролцогчид бүртгүүлэхдээ дуудлага худалдааны дэнчинг Нэг цэгийн үйлчилгээний кассанд тушааж, баримтын нэг хувийг авчрах юм.
Дуудлага худалдааг ирэх сард буюу 2018 оны долдугаар сарын 6-ны өдрийн 10:00 цагт тус газрын 400 тоот өрөөнд зохион байгуулна.
Оролцогчдын бүртгэлийн талаар болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг хүлээн авна уу.