Тэрбумд нэг тохиолддог өөгүй бөөрөнхий өндгийг Их Британид дуудлага худалдаагаар заржээ.
Сомерсетийн хилийн ойролцоох Фентон фермээс олдсон өндгийг өчигдөр Hampton Littlewood дуудлага худалдааны төв 420 фунт стерлингээр арилжсан юм. Фермийн эзэн Алисон Грин дуудлага худалдаанааас олсон мөнгөө хүчирхийллийн хэрэгт хохирогсдыг дэмжих буяны байгууллагад хандивлана гэлээ.
Үүнтэй төстэй олдворыг Беркшир хотод дуудлага худалдаагаар 200 фунт стерлингээр зарж, мөнгө нь сэтгэцийн эрүүл мэндийн буяны байгууллагад зориулагдаж байв.