Улаанбаатар төмөр замын Сайншанд-Улаанбаатар чиглэлийн 285-р галт тэргэнд бяцхан хүү мэндэлжээ. Тодруулбал, тус чиглэлийн галт тэргэнд зургаадугаар сарын 24-ний өглөө 06:00 цагт суусан зорчигч эмэгтэй амаржиж, 2950 гр хүү төрүүлсэн байна. Энэ талаар Улаанбаатар төмөр замын хэвлэлийн албанаас “Хүүг 31 дүгээр цувааны үйлчлэгч Намжилмаа, Бурмаа, Онон нар эх барьж авсан. Галт тэргэнд мэндэлсэн хүүхдэд 16 нас хүртэл нь үнэ төлбөргүй зорчих эрх бэлэглэдэг” гэжээ.