Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Хүний эрхийн дэд хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцсэн юм. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Дэд хорооны даргад Н.Оюундарь гишүүний нэрийг дэвшүүлсэн бөгөөд гишүүдээс нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлэх байгаагүй тул УИХ-ын гишүүн Н.Оюундарийг Хүний эрхийн дэд хорооны даргаар сонголоо. Санал хураалтаар хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь нь дэмжжээ.