Ногоочид эх орныхоо хөрсөнд тарьсан шинэ ургацаа хүнсний зах, төв цэгүүдээр нийлүүлж эхэлжээ. Жил бүр шинэ ургац гарахын өмнө хүнсний ногооны үнэ нь өсөж, 2-3 долоо хоног болоод буурч эхэлдэг. Хүнсний ногооны үнэ сүүлийн 4-5 хоногт огцом өссөн гэж худалдаачид хэлж байна.
“Бөмбөгөр” худалдааны төвд зургаадугаар сарын 27-ны байдлаар хүнсний ногоо ямар үнэтэй байгааг хүргэе.
Хүнсний ногооны үнэ /төгрөгөөр/
Төмс/монгол, хятад/- 1500-2300
Лууван- 3000-3500
-Сонгино /хятад/1500
-Манжин 5000-7000
-Байцай -2000-4000
-Чинжүү 5000
-Өргөст хэмх 5000-7000
-Улаан лооль 9000 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.