УИХ-ын гишүүн С.Жавхлан өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр “Би АТГ-т оффшорчдын талаар мэдээлэл авахаар хандсан. УИХ-ын гишүүний хувьд би хүссэн мэдээллээ авах ёстой. АТГ-ыг хянадаг байгууллага гэж алга. Гэтэл надад сайт дээр байгаа мэдээллээ явуулсан. Би долоо хоног тутамд амлалтаа биелүүлэхийг сануулж, Ерөнхийлөгч рүү шаардах бичиг явуулна. Оффшорчдыг буутал нь тэмцэл өрнүүлнэ. АТГ-ын сайтад шалгагдаж байгаа нэр бүхий хүмүүсийг тавьсан. АТГ шалгаж байна гээд байгаа юм. Эрх мэдэлтэй байхад нь шалгаж байгаа юм уу, буусных нь дараа шалгах гэж байгаа юм уу.
Ерөнхийлөгч сонгогдож гарч ирэхдээ оффшор данстнуудыг төрөөс шахаж гаргана,”60 тэрбум”-ын асуудлыг цэгцэлнэ гэсэн. АТГ-ыг хянаж байгаа зүйл алга. Тэд том ямбатнуудыг хаацайлдаг газар болжээ. АТГ-ыг татан буулгах хэрэгтэй. Өнөөдөр хоёр хар хэрээ нэгнийгээ гайхав гэдгийн үлгэр болж байна. Түмэн олны талд буусан шийдвэрээр алх цохихгүй байна. Энэ хаваржингаа “улаан мах”-ны бузрын хэрэг яригдлаа. Нөхөн сонгуулиар улаан, цэнхэр хоёр өрсөлдөж хэрэггүй. Монголоо хайрладаг бие даагч гарч ирнэ, С.Жавхлан ганцаардаж байсан бол хоёулаа болох болно гэдгийг хэлмээр байна гэлээ.