Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр маргаашнаас ихэнх нутгаар бороо орно. Тодруулбал, долдугаар сарын 1,2-нд ихэнх нутгаар, 3,4-нд нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүвтэр Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.