Дэлхийн хөл бөмбөгийн аврага шалгаруулах тэмцээний өмнө Оросын томоохон хэвлэл Комсомольская Правда сониныхон Эрхүү орчмын бөө зайран нарт улсынхаа үндэсний шигшээ багийнхаа амжилтыг дэмжиж, засал хийхийг уриалжээ.
Тус сонины уриалгыг Эрхүү мужийн зургаан бөө хүлээн авч, тусгай ёслол зохион байгуулсан байна.
Тэдний нэг бөө Александр Тимуров бөөгийн ёслолын үеэр шигшээ багийн бүх тоглогчдын нэрсийг дуудаж, өвөг дээдсийн сүнснээс дэмжлэг хүссэн тухайгаа ярьжээ.
Тэрээр хэлэхдээ “Хэрвээ өвөг дээдэс нь үр хүүхдүүдтэйгээ хамт байж, тэднийгээ харж үзвэл Испаничуудын хувьд Оросын шигшээ багтай тоглолт хийхэд маш хүнд байх болно” гэсэн байна.
Бөө нарын засал нэмэр болсон эсэхийг хэлж мэдэхгүй ч Оросын шигшээ баг энэ удаагийн хөлбөмбөгийн ДАШТ-д хамгийн өндөр амжилт үзүүлээд байгаа юм байна.