Өдгөө 57 настай Аргентины домогт хөлбөмбөгчин Диего Армандо Марадона өөрийг нь нас барсан тухай хуурамч бичлэг тараасан этгээдийг олж өгсөн хүнийг 300 000 песо буюу 10 000 ам доллараар шагнана гэж мэдэгджээ. Тэрээр өдгөө түүнийг нас барсан хэмээн сонсон уй гашууд автаад байсан гэр орныхнийгоо тайвшруулаад байгаа бөгөөд уг мэдээллийг тараасан этгээдийг олж өгсөн хүнд өгөх мөнгөн шагналыг аль хэдийнэ бэлдсэн гэдгээ хэвлэлийнхэнд ярьсан байна. Нэрт хөл бөмбөгчний өмгөөлөгч Матиас Морла энэ талаар “Infobae” сонинд албан ёсны мэдэгдэл гаргаад байгаа ба тэрээр “Би энэхүү мэдээллийг тараасан этгээдийг олж өгсөн хүнд уг мөнгөн шалгалыг олгох хэрэгтэй гэж зөвлөсөн” гэж ярьжээ.
Өнгөрсөн мягмар гарагт ДАШТ-ийн хэсгийн тоглолт Аргентин-Нигерийн багуудын хооронд болсны дараа Аргентины домогт хөлбөмбөгчин Диего Марадонаг эмнэлэгт хүргэгдэн нас барсан тухай мэдээ гарсан бөгөөд энэ мэдээ эхлээд интернэтээр цацагдаж, дараа нь түүний эгчийнх нь сонорт хүрчээ. Тухайн үед тэрээр «Санкт-Петербург» цэнгэлдэх хүрээлэнд хоёр багийн тоглолтийг үзэн өөрийн улсын багыг дэмжиж байхдаа сэтгэл нь ихэд хөдөлж, бие нь муудсан бөгөөд үүний дараа түүнийг түргэн тусламжийн машинтай эмнэлэгийн багийнхан авч явж, эмнэлэгт хүргэсэн ажээ. Уг үйл явдлын дараа нэрт хөлбөмбөгч өөрийн фейсбүүк хуудастаа ”Уг тоглолтын үед түүний толгой маш хүчтэй өвдөж, эмнэлэгт яаралтай хүргэгдсэн” хэмээн тайлбарлан бичсэн байна.