Японы засгийн газар 2020 он гэхэд нисгэгчгүй нисдэг машиныг амьдралд хэрэгжүүлэх зорилгоор, шаардлагатай боломжийг судлаж боловсруулах, зөвлөлдөх зөвлөл байгуулах бодолтой байгаа талаар «Иомиури» сониноос ТАСС иш татжээ.
Ийм тээврийн хэрэгсэл нэвтрүүлснээр томоохон хотуудад тохиолддог тээврийн хэрэгслийн түгжрэлийг хэсэгчилэн шийдвэрлэх асуудалд туслалцаа болно гэж хэвлэлд нийтлэжээ.
Түүнээс гадна нисдэг машиныг байгалийн аюултай үзэгдлийг арилгахад ашиглаж болох юм. Нисгэгчгүй нисдэг машин эгц дээшээ хөөрч, бууж болох бөгөөд 150 метрийн өндөрт 200 километр цагийн хурдтай явахаар төлөвлөж байна.
Ц.Пүрэвдорж