Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс малтай айл өрхийг зөвшөөрөгдсөн бүс рүү нүүлгэн шилжүүлэх ажил дууслаа. Улсын Онцгой комисс, нийслэл, дүүргийн Засаг даргын шийдвэрээр хотоос малыг гаргах ажлыг үе шаттай зохион байгуулсны үр дүнд 189 өрхийн 3130 толгой малыг иргэдтэй хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр нүүлгэн шилжүүлж дууслаа. Өнөөдрийн байдлаар нүүлгэн шилжүүлсэн малын хашаа, саравчийг буулгах, өтөг бууцыг цэвэрлэх, зөөвөрлөх, ариутгал халдваргүйтгэлийн ажил төлөвлөсний дагуу хийгдэж байна.