Анч нохой Тодд хүний амь аварсан баатраар тодроод байна. Алтан шар өнгөт уг нохой эзнээ хамгаалж өмнөөс нь хоржигнуурт могойд хатгуулжээ. Түүний эзэн Паула Гоудвин нь болсон явдлын талаар өөрийн Фейсбүүк хуудастаа дэлгэрэнгүй бичиж, нүүр нь хавдсан нохойныхоо зургийг тавьсан байна.
Тэрээр “Бид ууланд явж байхдаа би хоржигнуурт могойн бараг дээр нь алхаж ирэх үед миний баатар Тодд намайг аварсан юм. Миний хөлийг могойд хатгуулахаас аварч, өмнүүр минь орж өөрөө хатгуулчихсан. Тэр даруй би уулнаас бууж 10 минутын дотор эмнэлэгт хүргэж амжсан. Түүнд хорны эсрэг тарилга хийлгэж, эмнэлэгт 12 цаг байлгасан. Тэр намайг хатгуулахаас аварсан шүү дээ. Тодд бол миний жинхэнэ баатар” гэсэн юм.
Б.Болормаа