Монгол Улсад шинэ цагийн тагнуулын байгууллага үүсч хөгжөөд 96 жил болж байна. Энэ сарын 3-9-ний хооронд Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд тагнуулын байгууллагын “Аюулгүй байдлын манаанд 96 жил” сэдэвт уран зураг, гэрэл зураг, архивын баримт, биет үзмэрийн үзэсгэлэнг олон нийтэд толилуулж байна.
Дотоодыг хамгаалах газрыг үүсгэн байгуулсан 1922 оны 7 дугаар сарын 3-ны өдрийг “Монголын тагнуулын ажилтны өдөр” болгон тэмдэглэдэг болсон. Тагнуулын байгууллагын 96 жилийн ой, тагнуулын ажилтны өдрийг тохиолдуулан нийт 300 гаруй эд өлгийн зүйлс дэлгэсэн энэ сонирхол татахуйц байв. Энэ сарын 9-н хүртэл үргэлжлэх үзэсгэлэн олон нийтэд нээлттэй гэж ТЕГ-аас мэдээллээ.