ОХУ-д болж хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий хасагдах шатны 1/8 шигшээ тоглолтын Швед-Швейцарийн шигшээ багийн тоглолт Санкт-Петербург хотын “Санкт-Петербург” цэнгэлдэх хүрээлэнд манай цагаар өнгөрсөн шөнийн 22 цагт эхэлж, тулаан 1:0-ээр Шведын шигшээ багийн хожлоор өндөрлөв. Энэхүү тоглолтын 66 дахь минутад Шведын хагас хамгаалагч Эмиль Форсберг, Тойвонены дэмжлэгтэйгээр цорын ганц гоолыг өрсөлдөгчийнхөө хаалганд оруулснаар швейцарьчууд гэртээ харихаар болсон юм. Ийнхүү эн тэнцүүхэн ур чадвартай энэ хоёр багаас шведчүүд ¼ шигшээд хүчээ сорихоор тунаж үлдлээ.