Ирэх 11 дүгээр сард АНУ-ын Лас Вегас хотноо болох Дэлхийн миссийн тэмцээнд анх удаа трансжендер буюу хүйсээ солиулсан бүсгүй оролцоно гэж “The Advocate” сэтгүүлд мэдээлжээ. Нийт 22 өрсөлдөгчөөс шалгаран үлдсэн Ангела Понсе хэмээх энэ бүсгүй Испанийн миссийн тэмцээнд түрүүлж, ялагчийн хүндэт титмийг гардан авснаараа ийнхүү Дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор болжээ.
“The Advocate”сэтгүүлийн бичсэнээр өдгөө 26 настай уг бүсгүй өмнө нь эрэгтэй хүн байсан бөгөөд хүүхэд байх үеэсээ л бусдаас өөр гэдгээ мэдсэн байна. Ийнхүү тэрээр 2014 онд хүйсээ солиулах мэс засалд орсон ажээ. Хүйсээ солиулсан эмэгтэйчүүдийг Дэлхийн миссийн тэмцээнд оруулахыг хориглосон дүрмийг 2012 онд цуцалсан бөгөөд Ангела Понсе 2015 оноос эхлэн миссийн тэмцээнд оролцож эхэлсэн юм байна.