Эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнууд улс орон даяар ажил хаялтыг маргааш 08:30 цагаас эхлүүлнэ гэдгээ мэдэгдэж байсан билээ. Ингээд өнөөдөр дахин ажил хаялтын талаар шуурхай хуралдааныг үйлдвэрчний эвлэлийн хороон дарга нарын дунд зарласан байна. Энэ талаар Монголын эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлээс дахин мэдээлэл хийлээ.
Монголын Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ны дарга Б.Мягмар “Өнөөдөр 13:00 цагт Монголын Эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөллийг ХНХЯ-ны сайд С.Чинзориг тэргүүтэй салбарын ажилтны төлөөллүүд хүлээж авч уулзсан.
Энэ уулзалтаар Эрүүл мэндийн салбарын 2017-2018 оны нэмэлт хэлэлцээрийн дөрвөн бүлэг, 24-г нь бүртгэж авсанаа мэдэгдсэн. Тиймээс Ажил хаялтыг хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэн түр хугацаанд түр зогсоох шийдвэр гаргалаа. Гэхдээ эрүүл мэндийн ажилтнууд хөдөлмөрийн мөлжлөгийг халж, шударга үнэлэмжийг тогтоохыг шаардсан тэмцэл хөдөлгөөнөө зогсоохгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна” гэлээ.