Хэт халуунаас болж Австралийн Квинсленд мужид замын асфальт хайлсан талаар ABC News-ээс иш татан Gazeta https://www.gazeta.ru/ мэдээлэлж байна.
Үүнээс болж 50 орчим машины дугуй явах боломжгүй болжээ. Орон нутгийг захиргаа машин эзэмшигчдэд зохицуулалт хийж төлбөр өгсөн байна. Квинслендэд энэ үеэр хэд хэдэн замын бүрээсийг засварлажээ.
Одоогоор орон нутгийн захиргаа болсон үйл явцын талаар тодруулж байна. Tablelander сонинд Австралийн тээврийн сайд тухайн тохиолдол замын чанартай холбоогүй гэж үзсэнийг тэмдэглэжээ.
Ц.Пүрэвдорж