Америк болон Хойд Солонгосын засгийн газрууд Солонгосын хойгт цөмийн зэвсгийг хориглох асуудлын явцыг шалгах хамтарсан ажлын хэсэг байгуулахаар тохиролцлоо.
Цөмийн хөтөлбөрөөс татгалзах явцад Пхеньян идэвхжилтийг үнэлэх болон техникийн асуудлуудыг боловсруулахад оролцох шинжээчдийн гүйцэтгэх үүргийн жагсаалтыг гаргасан АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын мэдээллээс иш татан Reuters агентлаг мэдээлэлж байна.
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео баасан гаригт Пхеньянд гурав дахь айлчиллаа хийж байна. Дипломатчийн айлчлал хийж байгаа үндсэн зорилго нь цөмийн зэвсгийг хориглох болон Солонгосын хойгт 1950-1953 онуудад явагдсан дайны үед нас барсан Америкийн цэргийн албан хаагчдын цогцсыг авах асуудлыг хэлэлцэхэд оршиж байна.
Ц.Пүрэвдорж