Гүржийн өндөр уултай Чумбери тосгонд Ненскра гол үерлэснээс болж байшин сүйрсэн талаар Новости-Грузия мэдээллэж байна. Хэдийгээр Сванетийд бороо орж байгаа ч Ненскра голын түвшин багсаж байгаа бөгөөд цаг уурын мэдээгээр долдугаар сарын 8-ыг хүртэл цаг агаарын тогтворгүй байдал үргэлжлэх ажээ. Өнөөдөр үерлэсэн гол Цинделианы гэр бүлийн байшинг сүйтгэсэн бөгөөд эзэгтэй аврагчид болоод хөршүүдийнхээ туслалцаатайгаар эд зүйлсийнхээ хагасыг хамгаалан авч чаджээ.
Сайдын хэлснээр хохирогсдыг Субарын Созарад нүүлгэн шилжүүлсэн, байгалийн гамшигаас Чумберид 21 байшин сүйрснээс 7-9 нь маш эгзэгтэй байдалд орсон, үүнээс өмнө хоёр байшин хүчтэй урсгалд сүйдсэн ажээ.
Гүржийн ерөнхий сайд Мамука Бахтадзе өнөөдөр гамшигийн бүсэд хүрэлцэн ирж хохирогсдод нөхөн төлбөр олгох бөгөөд эвдэрсэн байшингуудыг сэргээн засварлаж өгнө гэж мэдээллээ.
Ц.Пүрэвдорж