Хэнтий аймгийн Дадал сумын нутаг дэвсгэрт ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, өчигдөр буюу энэ сарын 8-ны өдөр нутгийн иргэд рүү мотоцикльтой хүн буудсан гэх мэдээлэл аймгийн цагдаагийн газарт ирсэн байна. Цагдаагийн газраас шуурхай ажлын хэсэг гарган буудсан гэх иргэдийг саатуулан шалгахад тус аймгийн Дадал сумын 2 иргэн гөрөөс хэмээн андуурч буудсанаас нэг иргэн газар дээрээ нас барж нэг иргэн хэвлий тус газраа шархадсан байна. Тус хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна.