Баяр наадмын өдрүүдээр ихэнх нутгаар бороо хуртай байх тул болзошгүй үер ус, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг Ус цаг уур, орчны хүрээлэнгээс малчид, иргэдийн анхааралд анхаарууллаа. Маргааш ихэнх нутгаар, энэ сарын 11-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 13-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгаар бороо орно.
Дуу цахилгаантай. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 10,11-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүсч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 1-6 градус, өдөртөө 11-16 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. 13-нд ихэнх нутгаар дулаарна.