Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдрийг тохиолдуулан Монгол-Орос, Монгол-Хятад улсын авто замын хилийн боомтууд амарна. Агаарын болон төмөр замын боомтууд цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллана.
БНХАУ-тай хиллэдэг авто замын бүх боомтууд долоодугаар сарын 11-15-ны өдөр амрах аж. Харин ОХУ-тай хиллэдэг Алтанбулаг дахь авто замын боомт 24 цагаар амралтгүй ажиллах бол Эрээнцав авто замын боомт Даваа-Ням гарагт 08.00-17.00 цагт ажиллах хуваарьтай байна.
МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙН БООМТУУДЫН ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДАМ, АРДЫН ХУВЬСГАЛЫН ОЙН БАЯРЫН ӨДРҮҮДЭД АМРАХ ХУВААРЬ:
| № | Боомтын нэр | Төрөл | Нийтээр амрах баярын өдрүүдэд боомтын амрах хуваарь |
|---|---|---|---|
| АГААРЫН ЗАМЫН БООМТУУД | Буянт-Ухаа | агаарын замын | Олон улсын нислэгийн цагийн хуваарийн дагуу амралтгүй ажиллана |
| ОХУ-ТАЙ ХИЛЛЭДЭГ БООМТУУД | Алтанбулаг | авто замын | 24 цагаар амралтгүй ажиллана |
| Сүхбаатар | төмөр замын | Олон улсын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу амралтгүй ажиллана | |
| Эрээнцав | төмөр замын | Хоёр талын ачаа тээврийн галт тэрэгний цагийн хуваарийн дагуу амралтгүй ажиллана | |
| Эрээнцав | авто замын | Боомтын ажиллах цагийн хуваарийн дагуу Даваа-Ням гарагуудад 08.00-17.00 цагт ажиллана | |
| Цагааннуур | авто замын | 07 дугаар сарын 11,12, 13, 14, 15-ны өдрүүдэд амрана | |
| Боршоо | авто замын | 07 дугаар сарын 10, 11,12, 13-ны өдрүүдэд амрана | |
| Тэс | авто замын | 07 дугаар сарын 11,12, 13-ны өдрүүдэд амрана | |
| Арцсуурь | авто замын | 07 дугаар сарын 11,12, 13, 14, 15-ны өдрүүдэд амрана | |
| Ханх | авто замын | 07 дугаар сарын 11,12, 13, 14, 15-ны өдрүүдэд амрана | |
| Ульхан | авто замын | 07 дугаар сарын 10, 11,12, 13-ны өдрүүдэд амрана | |
| БНХАУ-ТАЙ ХИЛЛЭДЭГ БООМТУУД | Замын-Үүд | төмөр замын | Олон улсын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу амралтгүй ажиллана |
| Замын-Үүд | авто замын | 07 дугаар сарын 11, 12, 13, 14, 15-ны өдрүүдэд амрана | |
| Хавирга | авто замын | ||
| Баянхошуу | авто замын | ||
| Сүмбэр | авто замын | ||
| Бичигт | авто замын | ||
| Ханги | авто замын | ||
| Гашуунсухайт | авто замын | ||
| Шивээхүрэн | авто замын | ||
| Бургастай | авто замын | ||
| Байтаг | авто замын | ||
| Булган | авто замын | ||
| Даян | авто замын |
Эх сурвалж: ХХЕГ












































































