Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа эхэллээ. Гурвын даваанд улсын цолтой хэд хэдэн бөх учраа бөхдөө өвдөг шороодов. Дөрвийн даваа эхлэнгүүт сая Хөвсгөл аймгийн харяат аймгийн арслан Б.Даваа-Очир улсын арслан Р.Пүрэвдагваар дөрөв давж наадамчин олныг шугиуллаа.
Хүчит бөхийн барилдаанд 512 бөх зодоглож байгаа бөгөөд энэ даваанаас эхлэн наадамчин олныг шуугиулсан үзүүштэй барилдаанууд эхэлж байна.