Үндэсний их баяр наадамтай холбоотойгоор захууд амарч байгаа. Өнөөдрөөс зарим захууд ажиллаж эхлэх юм байна. Тодруулбал, “Барс” 1, 2 худалдааны төвүүд долдугаар сарын 11-15-ны өдрийг дуустал амарч, долдугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. “Хүчит шонхор” худалдааны төв долдугаар сарын 11-15-ныг дуустал амарч, долдугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Нарантуул” худалдааны төв долдугаар сарын 11–17-ыг дуустал амраад, долдугаар сарын 18-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах бол “Хар хорин” худалдааны төв долдугаар сарын 11-16-ны өдрийг дуустал амарч, 17–ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.