Их Британийн Уэст-Сассекс гүнлигийн Chris’s Hospital дотуур байртай дунд сургуулийн багш асанд 30 жилийн өмнө үйлдсэн хүчирхийллийн гэмт хэрэгт нь тус улсын шүүхээс 17 жил хорих ял өгчээ.
Өдгөө 68 настай Жеймс Хазбанд 1990 онд 14 настай сурагч охиныг хүчиндсэн хэрэгтээ 12.5 жил, харин таван удаа бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгтээ 4.5 жилийн ял авчээ. New York Post сонинд бичснээр энэхүү гэм хэрэгтэн нь хүчирхийлэл үйлдэхээсээ өмнө хохирогчид үрийн сувгаа боолгочихсон учир жирэмсэн болно гэж айлтгүй хэмээн ятгасан гэнэ.
Жеймс Хазбанд нь тус сургуульд түүхийн хичээл заадаг байсан бөгөөд хохирогчийг “маш сайн хүмүүжилтэй, үгэнд оромтгой” байсан учир сонгож авсан хэмээн шүүхэд мэдүүлжээ. Уг хэргийн хохирогч тэрхүү хэргээс хойш тураалд орж, амиа хорлохыг завдсан байна.
Мөрдөн байцаалтын явцад гэмт хэргийн хохирогч дунд сургуулийнхаа ламтан Гэри Доббигоос тусламж хүссэн боловч харин хувраг түүнд тусламж үзүүлэлгүйгээр барахгүй зөвшөөрөлгүйгээр сурагчтай унтсан нь тодорхой болжээ. Одоогоор уг ламтанд 12 наснаас дээш 8 бага насны хүүхэдтэй явалдсан хэргээр эрүү үүсгээд байгаа ба одоохондоо түүнд ял оноогоогүй байгаа юм байна. Цагдаагийнхан энэ таэлаар хэлэхдээ хохирогч эмэгтэй асар их зориг гаргаж 2016 онд цагдаад хандсан гэжээ.