Тайландын Пукет арлын ойролцоох тэнгист усан онгоц осолджээ. Ослын улмаас усан онгоцонд явсан 47 хятад иргэн амиа алдсан байна. Аврагчид 9 хоног уйгагүй ажилласны үр дүнд энэ сарын 15-ны өдөр амиа алдагсдыг бүгдийг нь тэнгисээс гаргаж дууссан хэмээн Синьхуа агентлаг мэдээллээ.
Орон нутгийн цагаар энэ сарын 5-ны 17 цаг 45 минутын орчимд Пукет арлын ойролцоох тэнгист аялж явсан хоёр усан онгоц далайн шуурганы улмаас живсэн аж. Усан онгоцонд байсан 101 хүний 87 нь Хятадын жуулчин байжээ.