Дорнод аймагт хэдхэн хоногийн өмнө нохойн мах машиндаж зарж байсан этгээдүүдийг илрүүлсэн. Гэмт этгээдүүд олон тооны нохойг хөнөөж, махыг нь шулж машиндан зарж байсан бөгөөд энэ үйлдлээ багагүй хугацаанд хийсэн байна. Иргэд нохойн махыг мэдэхгүй худалдаж авч ийнхүү хохирох тохиолдол сүүлийн үед багагүй гарлаа. Тиймээс үүнээс хэрхэн сэргийлэх талаар албаны хүний зөвлөгөөг хүргэе.
-Нохойн мах нь өнгө, үнэр зэрэг гадаад шинжээрээ малын махнаас ялгагдахгүй. Хонь, ямааны шулсан махыг өөх, булчингийн бүтэц, хэмжээгээр нь хааны, гуяны, ууцны, хүзүүний гэх мэтээр ялгаж болохуйц байдаг бол нохой нь мөч богинотой, жижиг ястай байдгаас түүний шулааг дэлгэж үзэхэд хэмжээгээр жижиг, нимгэн, жижиг бөөрөнхий булчин махтай, биеийн аль хэсгийнх нь мэдэгдэхгүй хэсэг, хэсэг тасархай махтай байна. Мөн чанах үед эвгүй, өвөрмөц үнэр гарах ба шөлөнд хөвөх тос нь тал саран хэлбэртэй байдаг. Иймд ганц нэгээр яваа иргэдийн гар дээрээс мал эмнэлэг, ариун цэвэр-гарал үүслийн гэрчилгээгүй шулсан, машиндсан мах хямд үнээр авахгүй байхыг анхааруулья.
Төгс