ХХААЯ-аас зохион байгуулж буй Хүнс, хөдөө аж ахуйн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци Үндэсний чуулган өнөөдөр 09:00 цагаас Корпорэйт зочид буудалд эхлэлээ.
Энэхүү чуулганд УИХ-ын БОНХХХАА-ын Байнгын хороо, БОНХАЖЯ, АҮЯ, Их дээд сургуулиудийн Эрдэм шинжилгээний байгууллага, ТББ, Мэргэжлийн холбоод, Үйлдвэрлэгчид, Орон нутгийн төлөөлөгчдөөс бүрдсэн 200 гаруй хүн оролцож байна. Чуулганд оролцогчид Хүнс, хөдөө аж ахуйн салбарын шинжлэх ухаан, технологи, инновацийн асуудлаар нэгдсэн хуралдаанд оролцон салбарын илтгэлүүдийг сонсохоос гадна Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний бүтээлийн үзэсгэлэнтэй танилцахын зэрэгцээ салбарын хэлэлцүүлэг өрнүүлж, чуулганы төгсөгөлд ХХАА-н салбарт хэрэгжүүлэх эрх зүйн бодлогын шинэчлэлтэй холбоотой зөвлөмжийг гаргаж холбогдох газруудад хүргэх юм.
Чуулганыг нээж УИХ-ын гишүүн, ХХАА-н сайд Р.Бурмаа үг хэлсэн бол түүний дараагара ХХАА-н салбарын өнөөгийн байдал, цаашдын бодлого сэдвээр ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд илтгэл танилцууллаа.
Ийнхүү ХХАА-н салбарынхан халуун ам бүлээрээ нэгэн дор чуулж, тулгамдсан асуудлаа хэлэлцэн, шинжлэх ухаан, технологи, инновацийн дэвшилттэй саналыг амьдралд хэрэгжүүлэх боломжийн чиглэлээр хэлэлцэж эхлэлээ.
© 2018 UNDESTEN.MN