Чингис хааны онгон олдсон гэж гаднын сайтууд мэдээлээд жил гаруйн хугацаа
өнгөрлөө. Энэ хугацаанд Их хааны бунхан олдсон эсэх манайханд тодорхой байв.
Одоо ч тодорхойгүй. Тэгвэл ОХУ-ын Эрхүү мужийн Чита хотын оршин суугч, тэтгэвэрийн
хөгшин, 68 настай Анатолий Ташлыков Чингис хааны бунхныг олсон тухайгаа өчигдөр
\”Забайкальский рабочий” сонинд ингэж ярьжээ.
Уул уурхайн инженер мэргэжилтэй тэрбээр
\”Би Чингис хааны бунхан буюу нууц эрдэнэсийн санг нэлээд удаан хайсны эцэст Транс-Байкалийн
бүс нутгаас олсон. Миний тооцоолсноор энэ бунханд хагас их наяд гаруй рубль /721
тэрбум рубль/ -ийн үнэтэй баялаг байна. Энд нийтдээ 685 тонн эд өлгийн зүйлс
байна. Харин эрдэнэсийн сангийн хувьд 46 хувь нь алт байна. Мөн 21 тонн орчим
мөнгө, 9 тонн маргад байна” гэж хуучин инженер Анатолий Ташлыков өөрийн судалгааны
материалаас эш татан хэлжээ.